Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Авлигатай тэмцэх газар энэ сард 34 хэргийг прокурорт шилжүүлжээ

  Г.Бадамлянхуа 2018-06-25 800

 АТГ ӨНГӨРСӨН САРД ИРГЭДЭЭС 53 ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАСАН БАЙНА

   Прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлж, 34 хэргийг хэрэг бүртгэлийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. 

Одоогоор 332 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэв

     Мөн 60 тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Энэ хэрэгтэй холбоотой интернетэд тавигдсан бичлэгийг эвлүүлэг гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргасан байна. Баримтуудыг үндэслэн Прокурорын байгууллага дүгнэлтээ гаргасан хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э. Идэрцог ярилаа.

   Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалттай холбоотойгоор шалгаж байгаа.

Цаг хугацаа шаардсан ажил учраас мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүйг албаныхан хэллээ.

   “МИАТ" ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн  хамаарал бүхий  аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө