Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Этиоп, Эритрей улс 20 жил үргэлжилсэн дайнаа зогсоохоор зөвшилцөв

  TV5 News 2018-07-10 988

Этиоп, Эритрей улс хорин жил үргэлжилсэн дайндаа цэг тавихаар зөвшилцлөө. Зүүн Африкт хоёр зуун дамжин үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн 80,000 хүний амийг авч одсон юм. Эритрейн нийслэл Асмэр хотод болсон яриа хэлэлцээрийн дүнд хоёр улсын лидерүүд энхтайван байдал, найрамдлын гэрээ байгуулллаа.

Этиоп, Эритрей улсын лидерүүдийн түүхэн уулзалт өчигдөр Эритрейн нийслэл Асмэр хотод болсон юм. Этиоп улсын Ерөнхий сайд Абий Ахмед, Эритрей улсын Ерөнхийлөгч Исайяс Афеверки нар уулзаж, түүхэн гэрээ байгуулж, бүс нутагт энхтайван байдал эхлүүлж байгаагаа зарлалаа. Хоёр улс зэвсэгт мөргөлдөөнөө зогсоох төдийгүй, нийгэм, эдийн засаг зэрэг голлох салбарт хамтын ажиллагаа эхлүүлэхээ ч мэдэгдлээ.

Этиоп, Эритрей улс хооронд 1998 онд газар нутгийн маргаанаас үүдэн зэвсэгт мөргөлдөөн эхэлж, 2000 оныг хүртэл үргэлжилсэн юм. Зэвсэгт мөргөлдөөний хөлд 80,000 хүн амиа алджээ.

1998 онд хоёр улс маргаантай газар нутгаа хуваахааар зөвшилцсөн. Хоёр улс 2000 онд энхийн гэрээ байгуулсан ч, Этиоп улс  арбитрын эцсийн шийдвэрийг даган мөрдөхөөс татгалзсан юм. Ийнхүү энхтайван байдал, цэрэг дайны байдал хооронд дэнсэлсэн тодорхойгүй байдал хоёр улс хооронд хорин жил үргэлжилжээ.

Эритрей, Этиоп улс хооронд байгуулсан энхийн гэрээ 5 зүйл заалттай. Үүнд дайныг зогсоох, хоёр улсын хамтын ажиллагааг тэлэх, тээвэр болон худалдааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хилийн бүсийн газар нутгийн маргааныг шийдвэрлэх, цаашид бүс нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг зүйл заалт багтжээ.

Бэлтгэсэн: М.Даваадулам

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө