Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЁЛЖЪЁ: СОЁЛТОЙ, ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ МОНГОЛЧУУД АА!

  TV5 News 2018-07-12 864

  БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

 Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүд үргэлжилж байна. Монгол туургатан бид улсын их баяр наадмаараа нутаг усныхаа наадамд оролцон дэнж хотойтол нааддаг уламжлалтай. Харин нийслэл хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд улсын их наадмын нээлт болж, бөхийн барилдаан, сурын харвааг үзэж сонирхохоор иргэд болон гадны жуулчид цуглардаг. Тиймээс хотынхоо өнгө үзэмжид анхаарч багагүй ажлыг өрнүүлдэг.

Жил бүрийн наадмаар иргэдийг цэвэрхэн наадаж, хогоо хогийн саванд хаяж, ил задгай бие засахгүй, соёлтой байхыг уриалдаг ч наадмын үеэр болон дараа хэдэн тонн хогийг ТББ-ууд болон ТҮК-ий ажилчид цэвэрлэдэг. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 8, Хүй долоон худагт 37 ариун цэврийн байгууламж, мөн зөөврийн 200 гаруй хогийн сав байршуулжээ. Мөн Юнителийнхэн “Ногоон байгаасай” хөтөлбөрийнхөө хүрээнд төв цэнгэлдэхэд байгаль орчинд ээлтэй эко хогийн сав 100 орчим байрлуулсан гэнэ.

 Хогоо хогийн саванд хаяж, ил задгай бие засахгүй, жилд ганцхан тохиох Улсын их баяр наадмаараа хоггүй, цэвэр цэмцгэр соёлтой наадацгаая Монголчууд аа!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан