Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНАСАУ 70 жилийн ойгоороо хоригдлуудад өршөөл үзүүлнэ

  TV5 News 2018-07-16 540

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

 БНАСАУ сүүлийн гурван жилд анх удаа хоригдлуудад өршөөл үзүүлнэ. Хэдэн хоригдол өршөөлийн зарлигт хамрагдаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж, удирдагч Ким Жөн Ун ийм зарлиг буулгажээ.

 БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ой ирэх 9-р сарын 9-ний өдөр тохионо. Эх орон, ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг суллах зарлигийг БНАСАУ-ын Парламент болох Ардын дээд хурал баталсан. Зарлиг 8-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх тухай Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа.

БНАСАУ сүүлд гурван жилийн өмнө өршөөлийн зарлигаар хоригдол суллаж байжээ. Тухайн үед Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойг угтан холбогдох зарлиг гаргасан байна. Үүнээс өмнө 2012 онд БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой, удирдагч Ким Чен Ирийн 70 насны ойг угтан өршөөлийн зарлиг баталж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан