Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хятадад үерийн улмаас 4 тэрбум ам.долларын хохирол учирчээ

  TV5 News 2018-07-16 1861

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

Хятадад мөн үерийн гамшиг нүүрлээд байна. Өнгөрсөн долоо хоногт орсон их бороо, үерийн аюул улс оронд 4 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр, 24 мужид 241 гол мөрөн эргээсээ хальж, зам гүүр сүйдсэн байна.

Зуны саруудад Хятадад борооны улирал үргэлжилж, байгалийн онц үзэгдэлд олон зуун хүн амиа алддаг. Энэ жил зун гарсаар нэг мужид 15, өөр нэг мужид гурван хүн үерт амиа алджээ. Бямба гарагт зарим муж дүүрэгт 80 мм хур тунадас орсон байна. Сычуань мужид 10 гаруй хурдны замын хөдөлгөөнийг хаажээ.

Чунцин хотын 80,000 иргэнийг аюулгүй газарт нүүлгэжээ. Ганьсу мужид 15 хүн нас барж, дөрвөн хүн сураггүй болсон байна. Мөн сая гаруй хүн долоо хоног үргэлжилсэн их бороонд өртжээ. Хэдэн долоо хоногийн туршид гантай байсан ӨМӨЗО-нд үер усны сэрэмжлүүлэг гаргасан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө