Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БЯЦХАН ОХИН ААВЫНХАА АМИЙГ АВРААД НАС БАРЖЭЭ

  TV5 News 2018-07-18 21191

Бэлтгэсэн: Б.Нямсүрэн

Өнгөрөгч мягмар гарагийн шөнө АНУ-ын баруун хэсэгт орших Мичиган мужийн хурдны зам дээр 42 настай Алабама бяцхан охин Лусияагийн хамт  явж байгаад жолоогоо алдан хашлагаас унаж осолджээ. Алабама ослын үед тархиндаа гэмтэл авч ухаан алдсан байна.

Зургаан настай түүний охин хүнд гэмтсэн ч 119 рүү залгаж “Аавыг минь авраач, тэр ухаангүй байна. Биднийг авраач”

гэж тусламж хүсэн холбогджээ. Түргэн тусламжийн баг осол болсон газар 15 минутын дараа ирсэн байна. Харамсалтай нь тэднийг  ирэхэд бяцхан охин их хэмжээний цус алдан амьсгал хураасан байдалтай байжээ. Эмч нар яаралтай мэс засал хийж  Алабамагийн амь насыг аварч чадсан байна. Хэргийн газарт ажиллаж буй цагдаагийн төлөөлөгч Майкл Шоу: “Охин суудлын бүсээ зүүгээгүй зорчсон нь хүнд гэмтэл авах нөхцөл  бүрдсэн, бид ослын шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байна” гэж CNN-д мэдээлжээ. Орон нутгийн цагдаагийн газраас иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сануулсан байна.

Эх сурвалж: Journaldemontreal

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө