Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕХ Google компанийг 5 тэрбум ам.доллараар торгов

  TV5 News 2018-07-19 773

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

ЕХ Google компанийг 5 тэрбум ам.доллараар торголоо. Google компани интернэт хайлтын тал дээр Android үйлдлийн системийг бүхэлд нь монопольчилсон. Энэ нь Брюсселийн монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчиж байна гэж Еврокомисс үзжээ.

Зөрчлөө арилгахад Еврокомисс Google компанид 90 хоногийн хугацаа олгожээ. Эсрэг тохиолдолд компанийн олон улсад эрхэлж буй худалдаа эргэлтийн 5%-тай тэнцэх хэмжээний нэмэлт торгууль оноохоо мэдэгдлээ. Еврокомиссийн тайлбарласнаар, холбооны хууль тогтоомжийг зөрчсөн учир торгууль оногдуулж байгаа, ЕХ болон АНУ-ын хоорондын харилцаа, худалдааны хамтын ажиллагаа зэрэгтэй ямар нэгэн холбогдолгүй гэж тодотгосон юм. Google компанийн хувьд Еврокомиссийн шийдвэрийг давж заалдах гэнэ.

Еврокомиссийн энэ удаад оногдуулсан торгууль монополийн эсрэг хууль дүрэм зөрчсөн хэрэгт оноож буй хамгийн өндөр хэмжээний торгууль болж байна. Торгуулийн хэмжээ Google компанийн 2017 онд олсон ашгийн 4%-тай тэнцэж байгаа юм. Мэдээллийн технологийн компаниудад ийнхүү ЕХ болон өөр улс орны шүүхээс монополийн эсрэг хууль зөрчсөн ял сонсож байсан. Apple, Microsoft, Intel компаниуд энэ жагсаалтад багтаж байна.

$14 тэрбум: Apple

2016 оны 8-р сарын 29-нд Еврокомисс Америкийн Apple компанид 14 тэрбум ам.долларын торгууль оногдуулжээ. Ирланд улсын татварын хөнгөлөлтийг хууль бусаар ашиглаж, Америкийн улсын төсөвт мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзсэн байна.  Еврокомиссийн энэ шийдвэрийг Apple компани ч, Ирландын эрх баригчид ч эсэргүүцэж, шүүхэд давж заалджээ. Ирланд улсын хувьд IT компаниудад ээлтэй татварын тогтолцоотой орон гэсэн статусаа алдахыг хүсээгүй юм.

$2.68 тэрбум: Google

Одоогоос жилийн өмнө Еврокомисс мөн Google компани торгууль оногдуулж байсан. Интернэт хайлтын системийн зах зээлд тогтоосон монополь байдлаа хэтрүүлэн ашиглаж байна гэсэн шалтгаанаар 2.68 тэрбум ам.доллараар торгохоор шийдвэрлэжээ. Энэ нь тухайн үед нэг компанид монополийн эсрэг хууль зөрчсөн шалтгаанаар оноосон хамгийн өндөр торгууль болсон.

$2,1 тэрбум: Microsoft

2004 оны 3-р сарын 24-ний өдөр Еврокомисс Micorsoft компани 497 сая еврогийн торгууль оноожээ. Персонал компьютерт зориулсан үйлдлийн системийн худалдаа, урьдчилан медиа тоглуулагч суулгасан Windows үйлдлийн систем нийлүүлсэн зэрэг хэргээр торгууль оноосон. Microsoft компани торгуулиа төлсөн. Гэвч хагас жилийн дараах байдлаар компанийн үйлдлийн системийн зах зээл дээрх хувь 95% байсан учир, 2007 оны намар дахин 280 сая евро, 2008 оны 2-р сард дахин 899 сая евро, нийт 1 тэрбум 637 сая евро буюу 2.1 тэрбум ам.долларын торгууль оноожээ.

$1,19 тэрбум: Intel

2009 оны 5-р сарын 13-нд Еврокомисс 1.19 тэрбум ам.долларын торгуулийг Intel компанид оноосон. Intel компани өөрийн үйлдвэрлэлийн процессороо нийлүүлэхийн тулд компьютер үйлдвэрлэгчдэд хахууль өгч байсан болохыг тогтоожээ. Ингэхдээ Америкийн AMD компанийн чипсет бус, өөрсдийнх нь процессорыг ашиглахыг “гуйсан” байна. Энэ хэрэг өнөөг хир шийдэгдээгүй. Давж заалдаж, хэргийг ЕХ-ны шүүх одоог хир хэлэлцэж байна.

Facebook

Мөн АНУ-ын Холбооны худалдааны комисс Facebook компанийн хэргийг хэлэлцэж байна. Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн аюулгүй байдлыг зөрчсөн хэргээр шалга байгаа. Washington Post сонинд нийтэлснээр, Facebook компани хэдэн тэрбумаар тоологдох ам.долларын торгууль хүлээж магадгүй нь.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан