Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИРАНД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ 20-25%-ИАР НЭМЭГДЖЭЭ

  TV5 News 2018-08-08 626

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Ийнхүү Америкийн засгийн газраас Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор энэ улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Исламын улс орны иргэд улс орных нь нөхцөл байдал доройтохоос эмээж байна.

Ираны иргэд улс орных нь тэртээ тэргүй хүндхэн байгаа эдийн засаг Америкийн хоригоос шалтгаалан улам бүр доройтохоос эмээж байгаагаа нуухгүй байна. Иргэдийн ярьж байгаагаар Трампын засгийн газраас тавьсан хоригоос шалтгаалан ам.долларын ханш өсөх нь гарцаагүй, үүнийг дагаад бүх зүйлийн үнэ өсч, амьдралын өртөг нэмэгдэнэ гэцгээж байна. Түүнчлэн гадаад валют, алтны үнэ нэмэгдэж байгаагаас гадна Иранд үйл ажиллагаа явуулж байсан гадны компаниуд орон тооны цомхотгол явуулж эхлэн олон хүн ажилгүй хоцорч байна. Тиймээс магадгүй үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд эрх баригчид нь эдийн засаг, нийгмийн бодлогоо эргэн харж, шинэчлэл хийх нь зүйтэй болов уу гэж ярих Иран иргэд олон байна.

Хэдийгээр Иранчууд улс орондоо үүссэн нөхцөл байдалд төр засгаа гэхээс илүүтэй АНУ-ыг буруутгаж байгаа ч асуудлыг тулж, эсэргүүцэж биш харин хэлэлцэж зөвшилцөж шийдэх нь чухал ч гэж үзэж байгаа юм. Вашингтон Тегераны эсрэг хориг тавьж, мөрдөж эхэлснээс хойш л гэхэд Иранд өргөн хэрэглээний бараа таваарын үнэ 20-25%-иар нэмэгдээд байна.    

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө