Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БОРИС ЖОНСОН ЛАЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХҮЛЦЭЛ ЭРЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

  TV5 News 2018-08-08 609

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Их Британийн гадаад хэргийн сайд асан Борис Жонсон олон нийтийн газарт лалын уламжлалт хувцас өмссөн эмэгтэйчүүдийн эсрэг шүүмжлэлтэй хандсаныхаа төлөө хэл аманд ороогджээ. Хэдийгээр экс сайдын үзэл бодлыг лалын шашинтай иргэд нь эрс эсэргүүцэн шүүмжилсэн ч Борис Жонсон өөрийн хэлсэн үг, байр сууриныхаа төлөө хүлцэл эрэхийг хүсэхгүй байна.

Энэ талаар Английн The Telegraph сонин мэдээлжээ. Английн экс сайдын үзэл бодлыг тори дахь намын тэргүүн Брендон Льюис тэргүүтэй зарим гишүүд, мөн ерөнхий сайд Тереза Мэй ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Борис Жонсон Дани улсад олон нийтийн газарт паранжа өмсөхийг хориглосон шийдвэрийн талаар үзэл бодлоо илэрхийлж, тэрхүү хоригийг дэмжиж байгаагаа хэлж, түүнтэй ямарваа ажил хэрэг, уулзалт товлосон лалын эмэгтэйчүүд түүн дээр нүүрээ халхалсан хувцастай ирэхгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Түүний бодлоор паранжа өмсөж, нүүрээ нуусан хүн яг л банк дээрэмдэж байгаа этгээдтэй адил төстэй санагддаг гэж хэлсэн байна.

Түүнчлэн Жонсон олон нийтийн газарт яг л “шуудангийн хайрцаг” аятай харагдах хувцас өмссөн хүмүүсийг хараад инээд нь хүрдгийг нуугаагүй байна.

Тэгвэл улс төрийн ажиглагчид экс гадаад хэргийн сайдын хувийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө улс төрчид ийнхүү шүүмжилж байгааг Жонсон торид хатагтай Мэйн оронд сонгогдох бүрэн боломжтой гэж үзэж байгаатай холбож байна. Өнгөрсөн сард гадаад хэргийн сайдын суудлаасаа огцорсон Борис Жонсон Их Британийн нөлөө бүхий улс төрчдийн тоонд багтсаар байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө