Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

КАНАДАД ҮЛ МЭДЭГДЭХ ЭТГЭЭД ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭЭ

  TV5 News 2018-08-11 1201

 БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

Канадад галт зэвсэг ашигласан халдлага гарч, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дөрвөн хүн амиа алдсан байна. Хэрэг явдал Канадын зүүн хэсэгт байрлах Фредериктон нэртэй хотод болж, цагдаа хүчнийхэн болон галт зэвсэгтэй этгээдийн хооронд буудалцаан болсноос 4 хүн, тэр дундаа цагдаагийн 2 ажилтан амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж шархдан эмнэлэгт хүргэгджээ.

At least four dead in Canada shooting зурган илэрцүүд

Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар халдлагыг үйлдсэн 48 настай эрэгтэйг аюулгүйжүүлэн, баривчлан саатуулаад байгаа юм. Хотод буун дуу хадаж, үл мэдэгдэх этгээд гэрийнхээ цонхоор галт зэвсэг барин гал нээж байгаа тухай дуудлага цагдаагийн албанд өглөөний 7 цагийн үеэр иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд очиж, хэрэг явдал өрнөсөн дүүргийг хааж хөл хорин, сэжигтнийг аюулгүйжүүлэх ажиллагаа явуулжээ. Гэвч зэвсэгтэй этгээд бууж өгөхийг хүсэлгүй, таарсан болгон руугаа гал нээж байжээ. Одоогоор тэрээр энэ хэргийг ямар зорилгоор үйлдсэн болох нь тодорхойгүй, хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан