Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИСПАНИД 80 ГАРУЙ ЗОРЧИГЧ “RYANAIR”-ЫН АЖИЛ ХАЯЛТААС ШАЛТГААЛАН ЗОРЬСОН ГАЗРАА ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

  TV5 News 2018-08-11 1058

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн нисэгчдийн зарласан ажил хаялтаас шалтгаалан Европын хэд хэдэн улс оронд энэхүү компаниар үйлчлүүлж байгаа хэдэн мянган зорчигч зорьсон газраа хүрч чадахгүй саатахад хүрээд байна. Зөвхөн Испанид л гэхэд 80 мянган зорчигч нислэг нь хойшлогдсоноос саатаад байгаа юм.

Travel misery for 50,000 as Ryanair cancels hundreds of flights зурган илэрцүүд

 Ажил хаялтаас болж Испанид саатсан Ryanair агаарын тээврийн компанийн нислэгүүдийн дийлэнх нь Герман руу болон Германаас ирэх нислэгүүд байгаа юм. Тиймээс ажил хаялтаас шалтгаалан Испанийн Аликанте болон Балеарын арлуудад амралтаа өнгөрүүлж байгаа Германы жуулчид хамгийн ихээр өртжээ. Ryanair агаарын тээврийн компанийн нисэгчдийн ажил хаялтад Бельги, Ирланд, Герман, Нидерланд болон Швед дэх нисэгчид нэгдээд байгаа юм. Тэд ажлын нөхцлийг сайжруулж, хөдөлмөрийн хөлсөө нэмүүлэхийг шаардаж байна.

Нисэгчдийн ажил хаялтаас шалтгаалан өнөөдрийн байдлаар нийтдээ 396 нислэг цуцлагдаад байна. Тэдгээрийн 20 нь Ирланд руу, 22 нь Швед руу, 104 нь Бельги, 250 нь Германд цуцлагдсан нислэг байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө