Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СКАНДИНАВЫН ОРНУУД ИХ ХАЛУУНААС ШАЛТГААЛАН УРГАЦ АЛДАХАД ХҮРЧ БАЙНА

  TV5 News 2018-08-11 1460

 БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

Европын улс орнуудад энэ зун нүүрлээд байгаа их халуун Европын хойд хэсгийн улс орнуудыг ч тойрсонгүй. Скандинавын улс орнуудад цаг агаар хэт халж, хуурай бүгчим өдрүүд үргэлжилж байна. Цаг агаарын энэ байдлаас шалтгаалан ган гачиг нүүрлэж, эндхийн фермерүүд ургац алдахад хүрээд байгаа юм.

   Хэт халуун цаг агаар, ган гачигийн улмаас Скандинавын фермерүүд ирэх өвөлдөө зориулан бэлтгэсэн хадлангаараа одоо мал сүргээ тэжээхээс аргагүй байдалд ороод байна. Энэ байдал цаашлаад мал аж ахуйгаас олох ашигт нөлөөлж, ашиг орлого буурахад хүргэж болзошгүй байгаа юм. Мөн хэт халуунаас шалтгаалан ургац алдан, ирэх онд газар тариалангийн салбараас олох ашиг нь хоёр, бүр гурав дахин буурах нь гарцаагүй байна.

Scandinavian farmers hit by drought зурган илэрцүүд

Данийн ХАА-н сайд Якоб Элльманн-Йенсены ярьснаар газар тариалан эрхлэгчид хуурай, үржил шимгүй хоцорсон газраас ямар нэгэн зүйл ургуулан, ургац авах ямар ч найдлагагүй болоод байгаа талаар ярьжээ. Ийм нөхцөл байдал Скандинавын бусад улс оронд ч ажиглагдаж байна. Швед, Дани, Норвегид энэ жил газар тариалан, ХАА-н салбараас олох ашиг буурч, ургац алдах нь тодорхой болоод байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө