Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПЕНТАГОН: БНХАУ, АНУ-ЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН БАЙРЛАЛУУДЫГ ОВОО ХАРААНДАА АВЧ БАЙНА

  TV5 News 2018-08-18 2174

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

АНУ-ын батлан хамгаалах яам тайлан гаргаж, тэрхүү тайландаа Хятадын талыг улсынх нь тэнгисийн цэргийн хүчний байрлалуудын эсрэг цохилт өгөх төлөвлөгөө, арга боловсруулж байгаад буруутгажээ. Пентагоны тайланд Хятадын цэрэг армийг Номхон далайн бүс дэх Америкийн болон Холбоотон улс орнуудын байрлал, ашиг сонирхлын эсрэг шаардлагатай тохиолдолд цохилт өгөх стратеги төлөвлөгөө боловсруулж байгаад буруутгасан байна.

Пентагоны тайланд дурьдсанаар Хятадын арми бусад тив, далай тэнгис дэх өөрийн улсын ашиг сонирхлын үүднээс эсэргүүцэн хамгаалах, цэргийн ажиллагаа явуулах бодлого, төлөвлөгөө нууцаар боловсруулж байгаа гэнэ. Хятадын ашиг сонирхол олон улсын нөлөө, арга алхам, шийдвэртэй уялдан өөрчлөгдөж байгааг Пентагон улсынхаа конгресст хандан гаргадаг жил бүрийн уламжлалт тайландаа тусгажээ. Тайланд тусгаснаар Хятадын удирдагчид 21-р зууны эхний хоёр арван жилийн цэрэг батлан хамгаалахын салбарын бодлогоо тодорхойлохдоо “стратегийн боломж нөхцлийг хөгжүүлэх” он жилүүд гэдгийг тодотгосон юм. “Нэг бүс-нэг зам” төслийн хүрээнд Хятад улс өөрийн эдийн засгийн нэр нөлөөг нэмэгдүүлж, улс төрийн ашиг сонирхолтойгоо уялдуулахаар заасан.

Тэгвэл энэхүү зорилгодоо хүрэхийн тулд Хятад улс улсынхаа цэрэг арми, батлан хамгаалахын салбарыг хүчирхэгжүүлэх, хуурай замын болон агаарын хүчин, тэнгисийн хүчин, кибер халдлагын эсрэг чадамжаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.

Чухам эдгээр нөхцлийг Пентагоны тайланд дурьдаж, Хятад улс дээрх зорилтоо биелүүлэхийн тулд армийн үндсэн бие бүрэлдэхүүнээс гадна бусад стратегийн чухал чиглэлүүдэд хөгжихийг хүсч байгааг тэмдэглэсэн байна.

Энэ хүрээнд Хятадын тал сүүлийн 3 жилийн хугацаанд агаарын хүчин-тэр дундаа бөмбөгдөгч онгоц, техникээ шинэчилж, тэнгисийн цэргийн хүчний чадавхиа ч эрчимжүүлж байгаа юм. Ингэхдээ Пентагоны үзэж байгаагаар Хятадын тэнгисийн хүчин газар нутгийн маргаантай бүс, дундын далайн бүс зэрэгт цэргийн чадавхи, цэрэг армиа бэхжүүлж байна. Тухайлбал Номхон далайн бүсэд байрлах тэнгисийн цэргийн хүчний байрлалуудаасаа Америк болон Холбоотон орнуудын цэргийн байрлал, Гуам арал дахь Америкийн цэргийн баазыг чиглүүлсэн стратегийн давшилтат цэргийн хүчний чадавхийг илтэд нэмэгдүүлж байгаа юм. Америкийн тал үүнийг Хятадын арми хуурай замын, агаарын болон тэнгисийн цэргийн хүчний уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн цэргийн ажиллагаа, цохилтод бэлтгэн, нийт бие бүрэлдэхүүнийхээ чадамжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг тэмдэглэжээ. Нөгөө талаар Пентагоны тооцож байгаагаар Хятад улс цэрэг, батлан хамгаалах салбарын төсөв мөнгөө ирэх 10 жилд 10 дахин нэмэгдүүлж, 240 тэрбум доллар хүргэх зорилттой байгааг ч анхаарлаасаа гадуур үлдээгээгүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө