Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ВЕНЕСУЭЛ УЛС ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 60 ДАХИН НЭМНЭ

  TV5 News 2018-08-20 702

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН 

Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт хийсэн мэдэгдэлдээ ирэх 9-р сараас эхлэн цалингийн доод хэмжээг 60 дахин нэмэх болно гэж мэдэгдсэн байна. Энэнээс өмнө баасан гарагт мэдэгдэл хийхдээ Мадуро улсынхаа цалингийн доод хэмжээг “петро” гэх криптовалютад шилжүүлэх болно гэсэн юм. Энэ дагуу нэг “петро” буюу 1,8 мянган шинэ боливартай тэнцэх мөнгөөр шинэ цалингийн журмыг тооцох гэнэ.

1,8 мянган шинэ боливар нь хуучны 180 сая боливартай тэнцэж байгаа юм. Ийнхүү дүйцүүлснээр цалингийн доод хэмжээ 60 дахин өсч, одоогийн 3 сая боливар нь 30 шинэ боливартай тэнцэх юм. Цалингийн доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлсэн журмыг ирэх 9-р сарын 1-ээс эхлэн мөрдөх юм байна.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн энэ сарын 20 буюу өнөөдрөөс эхлэн Венесуэлд үндэсний шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд нэвтэрч, хуучин дэвсгэртээс 5 тэг нь хасагдаж, шинэ боливар гүйлгээн орно. Ингэснээр үндэсний валютын ханш чангарч, хамгийн дээд мөнгөн тэмдэгт нь 500-тын шинэ боливар байх юм. Түүнчлэн шинэ боливартай зэрэгцэн “петро” гэх криптовалют мөн шилжилтийн үед давхар хэрэглэгдэх юм. Хуучин боливарыг гүйлгээнээс бүрэн гаргах хүртэл шинэ боливар, мөн “петро” хоёр харилцан уялдаатай төлбөрийн хэрэгсэл болон үйлчилнэ. Венесуэлын төв банк мөнгөн тэмдэгт, үндэсний валютын шинэчлэл бүрэн явагдаж дуусах хүртэл ханшийг тогтмол барих бодлого баримтлах юм.  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө