Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНТУ ДАХЬ АНУ-ЫН ЭСЯ-НЫ БАРИЛГА РУУ ГАЛТ ЗЭВСГЭЭР ГАЛ НЭЭЖЭЭ

  TV5 News 2018-08-20 273

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

АНУ, өөрийн Холбоотон улс орон болох Турк улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас шалтгаалан хоёр улсын харилцаа муудаад байгаа. Тэгвэл энэ явдалтай зэрэгцэн Туркийн Анкара хотод байрлах АНУ-ын ЭСЯ-ны барилга руу үл мэдэгдэх этгээдүүд гал нээсэн хэрэг гарсан байна.

Анкара хот дахь Америкийн элчингийн барилга руу цагаан өнгийн хөнгөн тэрэгнээс гал нээжээ. Ататюркийн өргөн чөлөөгөөр явж өнгөрсөн машинаас нийтдээ 4-5 удаа галт зэвсгээр гал нээсэн байна. Үл мэдэгдэх этгээдүүдийн нээсэн галд элчингийн харуулын цэг өртжээ. Хэргийн газарт цагдаа хүчнийхэн ирж, гэм буруутнуудыг хайж байна. Америк болон Туркийн харилцаа сүүлийн үед ихээхэн хурцдаад байгаа юм. Тэр дундаа 2016 онд Туркийн эрх баригчдад саатуулагдсан Америкийн шашны номлогч Эндрю Брэнсоны хэргээс болж хоёр улсын хооронд үл ойлголцол гаарч улмаар Вашингтон Анкарагийн эсрэг эдийн засгийн хориг тавьж, төмөр болон хөнгөн цагааны татварыг 20-50% болгон нэмэгдүүлээд байгаа юм. Энэ байдлаас шалтгаалан туркийн үндэсний мөнгөн тэмдэгт “лир”-ын ханш буурч, эдийн засгийн хүндхэн байдал үүсээд байна. Туркийн эрх баригчид Америкийн хориг арга хэмжээний хариуд энэ улсаас импортолдог 22 нэр төрлийн барааны татварыг нэмээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө