Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ, БНХАУ ЭНЭ ОНД ХОЁР ТАЛТ ХУДАЛДАА ЭРГЭЛТИЙГ ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРГЭНЭ

  М.Даваадулам 2018-09-12 312

  ОХУ, БНХАУ энэ онд багтаан хоёр талт худалдаа эргэлтийг дээд хэмжээнд хүргэнэ. Оросын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн чуулганы эхний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзсан. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарын амжилтыг ноён Путин тэмдэглэснээр уулзалт эхэлсэн. Өнгөрсөн онд хоёр улсын худалдаа эргэлт 87 тэрбум ам.доллар байсан, энэ онд энэ үзүүлэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Энэ нь түүхэн дээд хэмжээний үзүүлэлт юм. Эхний хагас жилийн байдлаар худалдаа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 30% нэмэгдэж, 50 тэрбум ам.долларт хүрчээ.

    Москва болон Бээжингийн улс төр, аюулгүй байдал, цэрэг батлан хамгаалах салбарт харилцан итгэлцэл дээр тулгуурласан нягт хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг Ерөнхийлөгч Путин уулзалтын эхэнд тэмдэглэсэн юм.

  Дорнын эдийн засгийн чуулганд Хятадын нэг мянга гаруй төлөөлөгч оролцож байгаа. Өргөн хүрээний бүрэлдэхүүнтэй оролцож, чуулганд өндөр ач холбогдол өгч байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинд талархал илэрхийлсэн юм.

  Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалтын дүнд хоёр улс багц гэрээ, баримт бичиг үзэглэсэн. Харилцан ойлголцлын санамж бичиг, 2018-2024 онд Алс Дорнодод худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт Орос-Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр, Алс Дорнод – Байгаль нуурын бүс нутаг – Хятадын зүүн хойд бүс нутгийн ажлын зөвлөл байгуулах асуудлаар харилцан ойлголцох санамж бичиг байгуулсан юм.

  Мөн Алс Дорнодод Орос-Хятадын бүс нутгийн үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг ч үзэглэжээ.

  БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 11-12-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Дорнын эдийн засгийн чуулганд анх удаа оролцож байгаа юм.

путин си зурган илэрцүүд

  Дорнын эдийн засгийн чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар 2015 оноос зохион байгуулж байгаа. Алс Дорнодыг хөгжүүлэхэд энэхүү чуулган ихээхэн ач холбогдолтой. Орос болон Ази, Номхон далайн орнуудын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг тэлэх асуудлыг хэлэлцдэг.

  Энэ жилийн чуулган Оросын Владивосток хотын Русский арал дээр болж байна. Бүс нутгийн 60 гаруй улс оролцож байгаа, “Алс Дорнод: боломжийн хязгаарыг тэлэх нь” сэдэв дор зохиогдож байна. “Хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгсэл: дараагийн алхам”, “Алс Дорнодын хөгжлийн тэргүүлэх чиглэл”, “Ард иргэдийн амьдрах нөхцлийг бүрдүүлэх”, “Глобальчлагдсан Алс Дорнод: хамтын ажиллагааны олон улсын төсөл” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр явагдаж байна.

 

2015 он

2016 он

2017 он

Оролцож буй улсын тоо

26

56

60

Оролцогчдын тоо

2,500

4,600

6,000 гаруй

Байгуулсан гэрээ

80

214

217

Дээрх гэрээний дагуу хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тэрбум ам.доллар

18,58

26,44

35,67

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө