Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПУТИН, ШИ ЖИНЬПИН НАР ГАМБИР ХАЙРЧ, АРХИ ТУЛГАН УУВ

  М.Даваадулам 2018-09-12 985

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзалт хэлэлцээрийн дараа “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнг үзэж сонирхсон. Үзэсгэлэнгийн нэгэн танхимд саатаж, төрийн тэргүүнүүд тус бүр хормогч өмсөж, блины хайрчээ. Хачрын хувьд үзэсгэлэнд толилуулсан далайн гаралтай бүтээгдэхүүнээс улаан болон хар түрс сонгосон байна. Мөн Путины санал болгосноор хундага архи татжээ.

“Энэ архи уу” гэсэн Ши Жиньпин удирдагчийн асуултад “Бид Цагаан хэрэмийн цаана байгаа биш шүү дээ. Энэ бол Орос орон” хэмээн Владимир Путин Ерөнхийлөгч хошигноод авчээ.

Дараа нь Оросын Ерөнхийлөгч Хятадын хамтрагчдаа үзэсгэлэн худалдаанаас эмийн ургамлаар хандалсан, эртний жор бүхий ундаа авч бэлэглэжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэг ч рубльгүй явж байгаа учир Путинд ундааны мөнгийг өгөх боломжгүй гэхэд Путин Ерөнхийлөгч “Дараа нь юаниар тооцоо хийнэ биз” хэмээн мөн хошигножээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө