Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫН ХҮРЭЭНД 42 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН 175 ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

  М.Даваадулам 2018-09-13 611

Оросын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форум гурав дахь өдөртөө үргэлжилж байна. Дөрөвдүгээр форумын эхний хоёр өдрийн байдлаар нийт 42 тэрбум ам.долларын өртөг бүхий 175 гэрээ байгуулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев форумын үр дүнгийн талаарх тоон мэдээлэл өглөө.

 Анхдугаар чуулга уулзалтын хүрээнд 18.6 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээр байгуулсан бол хоёрдугаар чуулга уулзалтын хүрээнд 26.4 тэрбум ам.доллар, гурав дахь удаагийн чуулганы хүрээнд 35.7 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээр байгуулжээ.

Дорнын эдийн засгийн чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар 2015 оноос зохион байгуулж байгаа. Алс Дорнодыг хөгжүүлэхэд энэхүү чуулган ихээхэн ач холбогдолтой. Орос болон Ази, Номхон далайн орнуудын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг тэлэх асуудлыг хэлэлцдэг.

Энэ жилийн чуулган Оросын Владивосток хотын Русский арал дээр болж байна. Бүс нутгийн 60 гаруй улс оролцож байгаа. “Алс Дорнод: боломжийн хязгаарыг тэлэх нь” сэдэв дор зохиогдож байна. “Хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгсэл: дараагийн алхам”, “Алс Дорнодын хөгжлийн тэргүүлэх чиглэл”, “Ард иргэдийн амьжиргааны нөхцөлийг бүрдүүлэх”, “Глобальчлагдсан Алс Дорнод: хамтын ажиллагааны олон улсын төсөл” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр явагдаж, бизнесийн 100 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсанд 6,002 төлөөлөгч, хэвлэлийн мэдээллийн 1,300 ажилтан оролцжээ.

Өнгөрсөн онд зохион байгуулагдсан чуулганд 5,000 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 1,000 гаруй ажилтан оролцож байжээ.

Мөн энэ жилийн чуулганд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцсоноороо онцлогтой. БНХАУ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хятад улсаас 1,096 төлөөлөгч, Япон улсаас – 57, Өмнөд Солонгосын 335 төлөөлөгч, БНАСАУ-ын 12 төлөөлөгч оролцож байгаа юм. Чуулганд гадаадын 340 компанийн тэргүүн, мөн Оросын 383 компанийн тэргүүн оролцож байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө