Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БНСУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ПХЕНЬЯНД ХӨЛ ТАВИЛАА

  М.Даваадулам 2018-09-18 614

 Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн ажлын албанаас өгсөн мэдээгээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пхеньяныг зорихоос өмнө энэ удаагийн айлчлал зорилго нь БНАСАУ болон АНУ хоорондын хэлэлцээр, хамтын ажиллагааг дахин эхлүүлэх юм гэдгийг тэмдэглэжээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудалтай холбоотой санал зөрөлдсөнөөр энэ хамтын ажиллагаа зогсонги байдалд байгаа юм.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын түүхэн дэх тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болж байна. Хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалт 2000 онд болсон. БНСУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Ким Дэ Жун, БНАСАУ-ын тухайн үеийн удирдагч Ким Жон Иль нар Пхеньян хотноо уулзаж, уулзалтын дүнд Умард болон Өмнөдийн тунхаг баталжээ. Энэхүү тунхаг нь харилцан ойлголцол дээр тулгуурласан хамтын ажиллагааг хөгжүүлж, энхтайван замаар эвлэлдэн нэгдэх тухай тусгасан байна.

Дараагийн дээд хэмжээний уулзалт 2007 онд болжээ. БНСУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Но Му Хён, Умард Солонгосын удирдагч Ким Жон Иль нар мөн л Пхеньян хотноо уулзаж, Умард-Өмнөдийн тунхаг баталж байжээ. Тус тунхагт гурван, эсхүл дөрвөн талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.

Гурав дахь дээд хэмжээний уулзалт энэ оны 4-р сарын 27-нд хоёр улсын хилийн Панмунжом сууринд болсон. Уулзалтын дүнд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, удирдагч Ким Жон Ун нар Панмунжомын тунхаг баталж, хамтын хүчээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, хоёр улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг тогтмолжуулах асуудлаар зөвшилцсөн.

Хоёр удирдагч энэ оны 5-р сард дахин уулзсан. Мөн л хоёр улс хоорондын хилийн зэвсэггүй бүсэд болсон уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн. Гэвч бусад уулзалттай харьцуулахад лидерүүд ямар асуудлаар ярилцсан, уулзалт ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлэл өгөөгүй.

Энэ удаагийн уулзалт БНСУ, БНАСАУ-ын лидерүүдийн тав дахь удаагийн, харин ноён Мүн Жэ Ин болон Ким Жон Ун нарын хувьд гурав дахь удаагийн уулзалт болж байна. Мөн БНСУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Пхеньянд хөл тавьж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө