Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХОЁР СОЛОНГОСЫН УУЛЗАЛТЫГ МОНГОЛ ХҮНИЙ УУЖУУ УХААНААР ЗҮЙРЛҮҮЛЭН ХЭЛЖЭЭ

  Б.Оюун 2018-09-18 2271

Пхеньянд өнөөдөр эхэлж байгаа БНСУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит дээд хэмжээний айлчлалын тухай мэдээллийг Өмнөд Солонгосын JTBC сувгийн хөтлөгч тун өвөрмөц маягаар холбон мэдээлжээ.

JTBC сувгийн хөтлөгч, нэртэй сэтгүүлч Сун Сог Хи олон улсын анхаарлын төвд байгаа Хоёр Солонгосын дээд уулзалтын талаарх мэдээллээ Монгол хүний уужуу тайван сэтгэл, уучламтгай зан байдал, төлөв түвшин зантай зүйрлэн эхлүүлжээ.

Хөтлөгч Сун Сог Хи олон улсын томоохон сэдвийг хөндөн ярихаасаа өмнө Монгол хүн эртнээс уламжлагдсан найрсаг зан чанартай байдаг, хэрвээ та санамсар болгоомжгүй хэн нэгний хөл дээр гишгэсэн бол зайлшгүй уучлалт гуйж, гар барин хүлцэл эрдэг. Нүүдэлчин Монголчууд хөлийг өөрийн тэргүүн болоод зүрхнээс дутуугүй хүндэтгэн үздэг учраас, аливаа маргаан сөргөлдөөнөөс сэргийлэн гар барилцан цаашдын эв нэгдлийг эрхэмлэдэг сайхан бүхнийг билгэшээн өршөөдөг...

Тиймээс ч олон жилийн туршид салангид байсан ахан дүүс гар барилцан эргэн эвлэрч, нэгдэн нийлэх цаг мөч ойрхон байна гэж JTBC сувгийн хөтлөгч олон улсын анхаарал татсан гол сэдэвтээ шилжин, өнөөдрийн гол үйл явдлын талаарх тайлбар мэдээлэлдээ шилжсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө