Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХЯТАД УЛС АФРИКИЙН 40 ГАРУЙ ОРОНД 500 ГАРУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

  М.Даваадулам 2018-09-22 957

Хятад улс ядуу бурай, жижиг газар нутагтай орнуудад төлж дийлэхгүй зээл олгож, “колоничилж” байна гэсэн мэдээлэл Британийн The Sun сонинд нийтлэгдсэн байсан. Тэгвэл Хятадын Xinhua агентлаг Бээжингийн Африк тивд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөтөлбөрийн талаар тоон мэдээлэл дэлгэлээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ Африкийн 40 гаруй улсад хөрөнгө оруулалт, эдийн засгийн 500 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 Хятадын Хөгжлийн банкны Африк тивд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт оруулсан хөрөнгө оруулалт 50 тэрбум ам.доллар давжээ.

Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг удаан хугацаанд дэд бүтэц, барилга бүтээн байгуулалт, эрчим хүч, олборлох аж ахуй, харилцаа холбоо болон нийгмийн сайн сайхны төлөөх төсөл хөтөлбөрт зарцуулагдаж байна. Мөн жижиг  дунд бизнесийг хөгжүүлэхэд ч багагүй анхаарал хандуулж байна. Энэ зорилгоор Африкийн орнуудад 4.2 тэрбум ам.долларын тусгай нөхцөлтэй зээл олгожээ.

Image result for Does Africa benefit from its relations with China? | Inside Story

Бээжин Африкийн орнуудтай худалдаа эдийн засаг, улс төр, соёлын салбарт харилцаа холбоогоо идэвхтэй тэлж байна. “Нэг бүс, нэг зам” олон улсын санаачилгыг хэрэгжүүлэхэд Африк тив түлхүүр бүс нутгийн нэг юм гэж Бээжин харж байгаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өмнө мэдэгдэхдээ, Африкийн орнуудад хөрөнгө оруулахдаа Бээжин ямар нэгэн улс төрийн нөхцөл тавьж, тухайн орны дотоодын улс төрийн асуудалд оролцохгүй гэдгийг тэмдэглэсэн. Түүний хэлснээр ойрын ирээдүйд Хятад улс дахин Африк тивд 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Үүний 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ирэх гурван жилийн хугацаанд гүйцэтгэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө