Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

WSJ: “ФЛОРЕНС” ХАР САЛХИ 50 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

  М.Даваадулам 2018-09-22 1139

“Флоренс” хар салхи Америкийн зүүн эргийн бүс нутагт 50 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Гэхдээ энэ удаад учруулсан хохирлын хэмжээ “Харви”, “Мария”, “Ирма” зэрэг хуй салхины учруулж байсан хохирлоос харьцангуй бага байгааг The Wall Street Journal онцоллоо.

Америкийн Хойд болон Өмнөд Каролина мужид “Флоренс” хар салхины учруулсан эдийн засгийн хохирлын хэмжээ 38-50 тэрбум ам.доллар хооронд хэлбэлзэж байна гэж баасан гарагт Moody’s Analytics агентлаг мэдээлсэн.

The Wall Street Journal сонинд нийтэлснээр, эдийн засгийн хохиролд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэрэгт учруулсан хохирол багтаж байна. Мөн байгалийн онц үзэгдэл тохиосны улмаас бизнесийн салбарт учирсан хохирлыг ч оролцуулсан байна.

Флоренс” хар салхи 50 тэрбум ам.долларын хохирол дагуулснаар, Америкийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан хар салхи, шуурганы жагсаалтад 7-рт бичигдэж байна.

Даатгалын компаниуд “Флоренс” хар салхины учруулсан хохирлыг барагдуулахад 1.7-5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгох нь ээ.

Өнөөдөр ч Америкийн зүүн эргийн нутгаар тус байгалийн онц үзэгдлийн дараах хор уршиг арилаагүй байна. Хойд болон Өмнөд Каролинад голын усны түвшин дээд хэмжээнд хүрсэн хэвээр, үерийн улмаас 600 гаруй зам гүүр хаалттай хэвээр байна.

“Флоренс” хар салхины улмаас Хойд болон Өмнөд Каролина, Виржиния мужид 41 хүн нас баржээ.

“Флоренс” хар салхины учруулсан хохирол өнгөрсөн онд Америкийг дайрсан “Харви”, “Мария”, “Ирма” хуй салхины учруулсан хохирлоос бага байна. “Харви” – 133.5 тэрбум ам.доллар, “Мария” – 120 тэрбум ам.доллар, “Ирма” – 84.2 тэрбум ам.долларын хохирол тус тус учруулжээ.

Image result for View of the damage from Hurricane Florence from above

Хуй салхи, хар салхины улирал Атлантын далайн бүс нутагт жилийн 6-р сараас 12-р сарыг хүртэл үргэлжилдэг. Агаарын даралтын нөлөөгөөр үүсч буй үзэгдлийг тропикийн шуурга гэж нэрлэдэг бөгөөд хурд нь секундэд 17.5 метрээс хэтэрвэл тухай хар салхи, шуурганд нэр оноодог. Харин хурд нь секундэд 33 метрээс давбал хуй салхи хэмээн үздэг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө