Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТӨГРӨГИЙН ХАНШ 3,9 ХУВИАР СУЛАРЧЭЭ

  М.Ариунжаргал 2018-09-25 814

Манай улсад валютын ханшийн савалгаа үүсэх гол шалтгаан гадаад зах зээлээс шууд хамааралтай гэдгийг хэлж байна. Улсын төлбөрийн тэнцэл энэ оны долдугаар сарын байдлаар 198 сая ам долларын алдагдалтай гараад байсан. Энгийнээр бол манай улсад гаднаас орж ирж байгаа валют хилийн чанад руу гарч байгаагаасаа бага байна гэсэн үг. Ам долларын ханш өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 140 төгрөгөөр өсөж аажмаар чангарч байна. Энэ нь гадаад зах зээлтэй шууд хамааралтай хэмээн албаны хүн хэллээ

Ам долларын ханш сүүлийн саруудад аажмаар чангарч байсан бол сүүлийн гурван долоо хоногийн байдлаар түүхэн дээд цэгтээ хүрээд байна. Америк Хятадын худалдааны дайнаас гадна хойд хөршид тавигдсан хориг зэрэг нь цаашид үргэлжилсээр байвал манай улсад  валютын ханш цаашид өсөх төлөвтэй гэдгийг хэлж байна.

Гурван долоо хоногийн өмнө 2473 төгрөгтэй тэнцэж  байсан доллар өнөөдрийн байдлаар 2520 төгрөгтэй тэнцжээ. Валютын ханшийн савлагааны 50 хувь гадаад зах зээлээс шууд хамааралтай бол үлдсэн 50 хувь нь дотоодын худалдаа эргэлттэй холбоотой байдаг байна.  Ам доллартой тэнцэх төгрөгийн ханш суларч байгаач бусад валюттай тэнцэх төгрөгийн ханш чангарч байгааг албаныхан хэлж байна. Төгрөгийн ханшийг дэлхий нийтийн жишигт тэнцүүлэн боломжит түвшиндөө барьж байгаа хэмээн төв банкнаас мэдээлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө