Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАРГААШНААС ЦАГ АГААР ДАХИН СЭРҮҮСНЭ

  Д.Отгонсүрэн 2018-09-25 3965

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завханы нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орно.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд : Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27,28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна.

2018 оны 09 дүгээр сарын 25-ны 20 цагаас 09 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 13-15 метр хүрч цасан шуурга шуурна.  Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

  27,28-нд ихэнх нутгаар, 29,30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27,28-нд ихэнх нутгаар  секундэд 16-18 метр, 29-нд говь, талын нутгаар  секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 27-29-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө