Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-09-25 3690

 2018/09/26

ХОНЬ

Өнөөдөр хүүрнэл зохиол баримт материалаас хэрэгтэйгээ авах үнэхээр урамтай байна. Будлиулсан нөлөө зонхилох бөгөөд чухал бичиг баримтанд гарын үсэг зурах заавар зөвлөгөө өгөхөд анхааруулсан зурвас мессэж өгч байгаа тул болгоомжтой байх хэрэгтэй. Бага зэрэг санхүүгийн асуудалд бэлэн бай.

ҮХЭР

Ажил хайж буй хүмүүст хөрш эсвэл туслахыг хүссэн хэн нэгэн нь албан тушаалд очих боломжтой ажлын байр санал болгож магадгүй. Хэрвээ энэ нь танд боломжийн санагдаж байвал бүү эргэлз. Та өнөөдөр хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх боломжтой байна. Санхүүгийн бичиг баримтаа зөв дэс дараалалтай бүртгэлд оруулснаар хөндлөнгийн хяналтанд тэнцэх боломжтой болно. Санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байх болно.

ИХЭР

Өнөөдөр урам хайрласан уур амьсгал зонхилох болно. Та өөрийн эргэн тойрны байдал, үйл ажиллагаа, гоо сайхан уран тансаг байдлын бэлигдэл юу ч байсан анхаарч танил дасал болох хэрэгтэй. Жижиглэн худалдаанаас бараа авах гэсэн хүсэл таныг эзэмдэж байгаа тул банкны картаа гэртээ орхиод яв. Бодож байснаасаа илүү мөнгө үрэх нь зарим нэг талаар хязгаарлалт хийсэн ч нэмэргүй зүйл юм. Бага зэрэг тансаг зүйл худалдаж авах нь буруу зүйл биш ч хэтрүүлэхээсээ болгоомжил. Энэ оройг хайртай хүнтэйгээ хамт байхаар төлөвлөж хайр дурлалын сайхныг мэдэр.

МЭЛХИЙ

Дэлхий ертөнц танд хайж буй аз жаргал тань байна гэдгийг хэлж байна. Та амжилт өөд алх. Өөрийгөө хөгжүүлж эхэлснээр энэ нь танд хичээл зүтгэл гаргах ёстой зорилгыг бий болгоно. Орой гэртээ байвал та жаргалтай байх бөгөөд гэр бүлийнхээ хайрын үр шимийг хүртэх болно.

АРСЛАН

Санхүүгийн гэрээ хэлцэл нааштай байна. Энэ хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт нь ашигтай байх бөгөөд ялангуяа урлаг болон гоо сайхны хөрөнгө оруулалт. Гэвч мөнгөнд үрэлгэн хандах хандлагаасаа болгоомжил. Аялах төлөвлөгөөнд бусад нөхөд тань нөлөөлж магадгүй. Очих газрын сонголтод тань хэн нэгэн саад хийхийг бүү зөвшөөр.

ОХИН

Хувьцаа худалдаж авахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Хүсэж байсан зээл тусламжаа авах боломж гарч болно. Хэрвээ танд ямар ч туршлага байхгүй бол энэ төрлийн сургалтанд эхлээд суухыг зөвлөж байна. Та яаж мөнгө олдог аргыг нь сурчихвал илүү их мөнгө олох үүд гарц таны өмнө нээгдэх болно.

ЖИНЛҮҮР

Өнөөдөр таны санхүүгийн асуудлууд нааштай байна. Тансаг эд зүйлд дуртай зангаа хязгаарлах хэрэгтэй. Гэхдээ тооцоотой байснаар элбэг дэлбэг байдал таныг дагах болно. Хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдэнэ. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, эсвэл судалгаа хийж байгаа бол амжилттай байна. Ихэнхи хүмүүс ажил мэргэжлээ солих талаар бодно. Ялангуяа дунд насны хүмүүс үлдсэн ажиллах хугацаандаа өөрт таатай ямар нэгэн юмыг хийхийн тулд шинэ мэргэжил эзэмшихээр төлөвлөж байж ч мэднэ. Өнөөдөр бол хамгийн тохиромжтой өдөр.

ХИЛЭНЦ

Өглөөдөө ажлаа дуусгаад гэр бүлийнхэнтэйгээ гэрээсээ гарч өнгөрүүлээрэй. Энэ нь хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөхөд өөрийн сэтгэлийг сэргээж хүчтэй мэдрэмж авахад тань тусална. Од эрхэсийн зүгээс таныг дотроос тань гэрэлтүүлж хүүхдүүдтэйгээ хамт хөгжилтэй байх боломж олгоно. Одоо ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд сайн цаг, тиймээс та өөрийгөө хөгжүүлж, онцгой стилийг бүрдүүлж чадна. Таны бодол санаа хурц, сэтгэл санаа тайван байна. Сайн сайхан үгээр эрүүл харилцааг олж чадна. Хайртай хүн хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцах харилцаагаа ялгаж салган цэгцлэхэд тохиромжтой байна.

НУМ

Ярихаасаа өмнө сайн бод, мөн хэн нэгнээс өрөвдөх сэтгэлгүй үг сонсох хэрэггүй. Хамаатан садан эсвэл хадмуудтайгаа цагийг өнгөрүүлж байхад хэрүүл маргаан гарч мэднэ. Ялангуяа тэдний зээлдсэн мөнгө болон таны зээлдүүлсэн мөнгөтэй холбоотой. Хайрын тань сайн сайхан байдал таны хувьд шинэ зүйл биш ч одоо энэ хандлага тань өсөх тул хэт мэдрэмтгий болохоосоо болгоомжлох хэрэгтэй.

МАТАР

Ядрангуй байдал таныг эрч хүчтэй байхыг шаардах болно. Зохион байгуулалт болон хэлэлцээрүүд тань сонирхол татсан гэрээнүүдийг авах түлхүүр болж өгнө. Дээд албан тушаалтан тань шинэ санаануудыг чинь шалгах тэр үед өөрийнхөө ямар ухаантайг харуулаад өг. Гэр бүлийн амьдрал тань нилээн сайжирах бөгөөд сайн мэдээ хүлээн авч буй хүмүүс хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлнэ.

ХУМХ

Олон хүнтэй харьцах шинэ хүнтэй танилцахад таагүй өдөр.Таны хурц зан хатуу шүүмжлэл тэдний уур уцаарыг хөдөлгөх эсвэл ширүүн эсэргүүцэлтэй тулгарна. Амьдралдаа сэтгэлийн хөөрлөөр шийдвэр бүү гарга. Та хуучны ажлаасаа залхаж бүхий л зүйлд урам хугарах бололтой. Таны эргэн тойрныхондоо хандсан аливаа түрэмгийлэл гомдол бүхнийг захирах хүсэл өөрийн тань эсрэг эргэнэ.

ЗАГАС

Гэр орны тухтай байдал хайртай хүмүүсийн аюулгүй байдал таны хувьд нэн чухал. Гэрээ өөрчилж засахад их зардал гарахгүй. Мөнгө бага зэрэг дутвал ханаар нь зураг зурж болох бөгөөд гэр бүлээрээ хийвэл амралтын өдрүүдээрээ дуусгаж чадна. Хэдэн найзуудаа урьж үдэшлэг зохиоход яагаад болохгүй гэж.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө