Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.БАТМӨНХ АРД ТҮМНЭЭС ЦУГЛАСАН ХАНДИВААСАА ИРГЭН С.ГАНТУЛГАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-09-25 14261

ТВ5 Телевиз иргэн Д.Батмөнхөд туслах аян эхлүүлж өндөрлөх дөхөж байна. Дөрвөн нялх хүүхэд болон өндөр настай ээжтэйгээ үлдсэн иргэн Батмөнх орон сууцтай болж, бэлэн мөнгөний хандив ч хангалттай цуглаад байгаа юм. Харин өнөөдөр тэрээр өөртэй нь адилхан зовлон туулж яваа иргэн С.Гантулгад тусаллаа. Мөн хилийн чанадад амьдарч буй иргэд С.Гантулгад хандив цуглуулснаа манай телевизээр дамжуулан хүргүүллээ.

 С. Гантулгын хань авто ослын улмаас өөд болоод 10-аад хонож байна. Та бүхний харж байгаа зуны байшинд С.Гантулга хөхнөөсөө гараагүй 7 сартай бяцхан үр, 11 настай том хүүгийн хамтаар тохь муутайхан амьдарч байна. Хүйтний ам наашилж байгаа энэ үед ээжээсээ өнчирч үлдсэн хүүхдүүд, ханиа алдсан аавыг дулаан орон гэртэй болгох хүсэлтэй иргэд тв5 телевизэд хандсан юм. Эхнээсээ Гантулгад мөнгө хандивлаж эхэллээ. Швейцарийн Женев хотод суугаа элэг нэгт Монголчуудаас С.Гантулгад сэтгэлийн өглөг барьсан. Тэд Тв5 телевизээр дамжуулан 2,500,000 төгрөг өгсөн юм. Мөн одоогоос 7 хоногийн өмнө галд гэрээ алдаж, бага насны 4 хүүхэд, 80 гарч яваа ээжийнхээ хамт орон гэргүй үлдсэн Батмөнхөд туслах аян эхэлж, Монголчууд Батмөнхийн гэр бүлийг 2 өрөө орон сууцтай болгосон юм. Тэгвэл өнөөдөр Д.Батмөнх өөртэйгөө адил зовлон туулж яваа Гантулгад сэтгэлийн дэм өгөхөөр гэрт нь очихдоо хандив тусламж үзүүлсэн юм.

С.Гантулгын 2 хүүхдийн бие сайнгүй байгаа гэлээ. 7 сартай Г. Гансүх хүү уйлагнадаг, бие нь зовиурлаж байгаа бол 11 настай хүү Г. Ган-Эрдэнэ саяхнаас цусаар бөөлжсөн тухай аав нь ярьж байлаа.

С.Гантулга мужаан мэргэжилтэй. Захиалгаар тавилга хийнэ, хааяадаа барилга дээр ажилладаг байсан тухайгаа ярьсан юм. Одоогоор хүүхдүүдээ хараад орлогогүй сууж байна. Сүүлийн үед хүүхдийн сүүний хэрэглээ нэмэгдсэн ч сайхан сэтгэлтэй хүмүүс гэрийн хаягаар нь очиж тусламж үзүүлж байгаад талархаж байгаагаа С.Гантулга гуай ярьж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө