Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“МАЙКЛ” ХАР САЛХИНЫ ХҮЧ СААРЧЭЭ

  М.Даваадулам 2018-10-11 1069

Лхагва гарагт Америкийн зүүн өмнөд эргийн нутгийг дайрсан “Майкл” хар салхины хүч саарчээ. Секундэд 40 м хүртэл ширүүсч байсан бол, өнөөдрөөс 7-8 м болж саарсан байна. Ингэснээр хар салхинд нэгдүгээр зэргийн аюулын түвшин тогтоогоод байна. Гэсэн ч бүс нутгийн ард иргэдэд ноцтой аюул учруулж болзошгүйг Майамид төвтэй АНУ-ын хар салхи судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

“Майкл” хар салхи Америкийн Флорида, Алабама болон Жоржия мужуудыг дайрч, эдгээр гурван мужид 300,000 гаруй айл өрх, албан байгууллага гэрэл цахилгаангүй хоцорчээ. Эдгээр мужид онц байдал үргэлжилж байна. Хар салхинаас урьтаж 400,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг AccuWeather компанийн урьдчилсан тооцооллоор “Майкл” хар салхи Америкт 30 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулж болзошгүй гэнэ.

Хар салхины улмаас орон сууц, аж ахуйн нэгжийн байгууламж нурж сүйднэ. Мөн байгалийн онц үзэгдлийн улмаас бизнесийн салбарт учрах хохирол зэргийг тус байгууллага тооцоолжээ. Мөн цахилгааны шугам тасалдсанаас учрах хохирлыг ч энд багтаасан байна. Цахилгаан түгээлтийг сэргээж, эргээд хэвийн байдалд оруулахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдана гэж харж байна.

Хэд хоногийн өмнө Америкийн зүүн эргийн нутгийг дайрсан “Флоренс” хар салхи Moody’s Analytics агентлагийн тооцоолсноор 38-50 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. “Флоренс” хар салхины улмаас Флоридад цахилгаан тасалдаж, 51,000 айл өрх, аж ахуйн нэгжийг хожим цахилгаанд холбосон.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө