Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИНДОНЕЗИД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

  М.Даваадулам 2018-10-11 728

Индонезид дахин газар хөдөллөө. Зүүн Ява аралд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр байгалийн гамшигт үзэгдэлд гурван хүн нас баржээ. Мөн хэд хэдэн барилга нурсан байна. Одоогоор цунамигийн аюул зарлаагүй байна.

Индонезийн Байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг багасгах агентлагийн дарга Сутопо Нугрохо энэ тухай Твиттерт жиргэсэн байна. Газар хөдлөлтийн цөм Ситубондо мужаас хойш 60 км зайд, газрын 10 км гүнд байжээ. Газар хөдлөлт аялал жуулчлалын бүс Бали аралд ч мэдрэгдсэн байна.

Өнгөрсөн сарын 28-нд Индонезийн Төв Сулавеси аралд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүнээс хойш хоёр хоногийн туршид газрын доргилт, чичирхийлэл тасалдаагүй. Хамгийн сүүлийн мэдээгээр хоёр долоо хоногийн өмнөх газар хөдлөлтөд нас барагсдын тоо хоёр мянга давжээ. Мөн арван мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Палу хотын эргэн тойронд мөн таван мянга гаруй хүн сураггүй болсонд тооцогдож байна.

Харин хэвлэлүүд олон арван мянган хүн сураггүй болсон байж магадгүй гэх мэдээлэл цацаж байна. Учир нь газар хөдлөлтийн цөмийн ойролцоох зарим хот сууринд өнөөг хир аврагчид хүрч чадаагүй байгааг онцолж байна. Газар хөдлөлтийн бүсэд ойролцоогоор 4 сая хүн оршин суудаг байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө