Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СҮҮЛИЙН 20 ЖИЛД 1.3 САЯ ХҮН БАЙГАЛИЙН ГАМШИГТ АМИА АЛДЖЭЭ

  М.Даваадулам 2018-10-11 1000

Байгалийн гамшигт үзэгдэлд сүүлийн 20 жилд 1.3 сая хүн амиа алдаж, 2.9 их наяд ам.долларын хохирол учирчээ. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага лхагва гарагт ийм тоон мэдээлэл танилцууллаа.

1998-2017 оны хугацаанд дэлхийн зах зээлд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирсан санхүүгийн хохирол 251% өсчээ. Байгалийн онц үзэгдэлд өртсөн орнууд 2 их наяд 908 тэрбум ам.долларын алдагдал амссан байна.

АНУ байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн их хохирол амсчээ. АНУ – 944.8 тэрбум ам.доллар, БНХАУ – 492.2 тэрбум ам.доллар, Япон улс – 376.3 тэрбум ам.доллар, Энэтхэг улс – 79.5 тэрбум ам.долларын хохирол хүлээжээ. Харин Европын орнуудаас үер, салхи шуурга, газар хөдлөлтөд Франц улс хамгийн их буюу 48.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Мөн ХБНГУ – 57.9 тэрбум ам.доллар, Итали улс – 56.6 тэрбум ам.долларын алдагдал амсчээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхий даяар 7,255 гамшигт үзэгдэл тохиосноос, дийлэнх нь байгалийн гамшигт үзэгдэл байжээ. Ихэвчлэн хар салхи, үерийн гамшиг учирсан байна. 20 жилд 1.3 сая хүн байгалийн гамшигт үзэгдэлд амиа алдсанаас, талаас илүү хувь нь газар хөдлөлтөд нас баржээ. Мөн 4.4 тэрбум хүн гэмтэж бэртсэн, орон гэргүй хоцорсон, дүрвэсэн зэргээр хохирсон байна.

Индонези улсад болсон газар хөдлөлт, цунамигийн аюул нийгэмд байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэх, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрлах барилга байгууламжийн стандартад дэвшилтэт технологи нэвтрүүлэх, байгалийн гамшигт үзэгдлийн талаар урьдчилан сэргийлэх төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байна гэж НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Мами Мицүтори мэдэгдсэн юм.

Түүний тэмдэглэснээр, байгаль цаг уурын учруулж буй эдийн засгийн хохирол нь дэлхий дахинд ядуурал, гуйланчлалыг бууруулахад чөдөр тушаа болж байна. Байгаль, цаг уурын өөрчлөлт дэлхийн тогтворртой хөгжилд саад хийж байна. Тиймээс байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээнд улс орнууд хөрөнгө оруулах шаардлагатай байгааг НҮБ-ын салбар байгууллага тэмдэглэлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө