Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСЛЫН ХЭРГЭЭР АРГЕНТИНЫ ЭКС САЙД 6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНСОВ

  М.Даваадулам 2018-10-11 1844

Одоогоос 6 жилийн өмнө болсон галт тэрэгний ослоор Аргентины Төлөвлөлтийн экс сайд 5 жил 8 сарын хоригдох ял сонслоо.  Мөн Хулио де Видог дахин төрийн алба хашихыг ч хуулиар хориглосон байна. 2012 онд болсон галт тэрэгний ослоор 51 хүн амиа алджээ.

Аргентин улсын Төлөвлөлтийн сайдаар ажилласан байсан Хулио де Видог “төрийн эрх баригчдын эсрэг чиглэсэн санаатай гэмт хэргийн оролцогч” байсан хэмээн шүүх байгууллага шийдвэрлэжээ. Улмаар зорчигч тээвэрт техникийн шаардлага хангахгүй хөдлөх эд анги ашиглаж байсан гэж үзсэн байна.

Мөн төсвийн хөрөнгө хувьдаа завшсан, авлига хээл хахууль авсан хэргээр сайд, Парламентын гишүүний халдашгүй эрхийг нь цуцалж, баривчлан саатуулаад байгаа Хулио де Видог насан туршид нь төрийн алба хашихыг хоригложээ.

2015 оны 12-р сард галт тэрэгний ослын хэргээр Аргентины шүүх Засгийн газрын Тээврийн яаманд нарийн бичгээр ажиллаж байсан хоёр эрхэмд 6 жил 8 сарын хорих ял тус тус оноосон. 2003-2009 онд Аргентины Тээврийн яамны нарийн бичгээр ажиллаж байсан Рикардо Хаиме, мөн түүний халааг авч 2009-2012 онд ажилласан Хуан Пабло Шиави нарыг улсын төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн, үр ашиггүй зарцуулсан, улмаар олон хүний аминд хүрсэнд буруутай гэж шийдвэрлэсэн.

Нийт галт тэрэгний ослын хэргээр 28 хүнийг баривчилснаас 7 хүнийг гэм буруугүй болохыг тогтоосон. Бусад 21 хүнд 3-9 жилийн хорих ял оноожээ. Машинист Макрос Кордобад 3 жил 6 сарын хорих ял оноожээ.

2012 оны 2-р сарын 22-нд Аргентинд хот хоорондын галт тэрэг зогсож чадалгүй буудлаасаа хэтэрч осолдсон. Ослын улмаас 51 хүн нас барж, 789 хүн бэртжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө