Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХҮРЭН БААВГАЙ, ХАЛИУН БУГА, БАДАНГА ХҮДЭР ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР АГНАХ ТОХИОЛДЛУУД НЭМЭГДЖЭЭ

  Ч.Доржбат 2018-10-11 908

2018 оны 09 сарын байдлаар хүрээлэн буй орчны эсрэг 292 хэрэг бүртгэгдсэн байна.Үүнээс хууль бус антай холбоотой 52 хэрэг бүртгэгдсэн байна.

Зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнах энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн нууц далд хэлбэрээр үйлдэгддэг.Тийм учраас илрүүлэх, тэмцэхэд хүндрэлтэй байдаг байна.Өнөөдөр зэрлэг амьтан ан амьтдыг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс санаачлан зэрлэг амьтныг хуул бусаар агнах гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх зарим арга зам сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Image result for хууль бус ан

 Тухайлбал зэрлэг амьтныг хууль бусаар агнах гэмт хэргийг иргэдийн оролцоотой илрүүлэх боломжтойг Мөрдөн байцаах албаны мөрдөгчид хэлж байна. Ингэхийн тулд Амьтны тухай хуульд заасан хууль бус ан агнасан тохиолдлыг мэдээлсэн иргэнд урамшуулал олгодог хэлбэрийг хэрэгжүүлбэл хууль бус ан агнах гэмт хэргийн гаралт буурах нэг шалтгаан байгааг хэлж байна. Энэ зөвлөгөөнийг зохион байгуулснаар зэрлэг амьтныг хууль бусаар агнах гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурахад үр дүнгээ өгнө гэж зохион байгуулагчид нь онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө