Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

  Д.Отгонсүрэн 2018-10-12 347

09.30 “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн IBIS STYLES зочид буудлын 6 давхрын хурлын танхимд эхэлнэ.

10.00

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сонсголонгийн гүүрнээс хойш 250 метр Монгол машин байгууламж ХХК-ийн байранд Монгол машин үйлдвэр МОН-30-ийн монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлтэд оролцоно.
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд, Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос Энэ бямба гарагт зохион байгуулагдах бүх нийтийн "Дугуйн өдөр" арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийнэ.
  • Нийслэлийн Улаанбаатар чуулгад Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадам болно. 

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 9 сарын статистик мэдээллийг өнөөдөр Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд танилцуулна.
  • Хан-Уул дүүргийн Спортын ордонд, Нийслэлийн 379 жилийн ойг угтаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зургаан төрөлт спортын тэмцээн зохион байгуулна.
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран Нийтийн аж ахуйн салбарын 87 жилийн ойг тохиолдуулан “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг 5 дахь жилдээ зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

13.00 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг 13:00-18:00 цагийн хооронд нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна.  Тус өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төв төгссөн залуучууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд “Мобиком” ХХК, “Mongolian Software corporation” ХХК-ийн салбар компаниуд, “Астерикс” ХХК, “Од инновэйшн” ХХК оролцоно.

16.00 Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксенбургийн их гүнт улсын засгийн газрын буцалгүй тусламжаар хэрэгжиж буй “ Монгол улсын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах МОН/006” төслийн санхүүжилтээр олгогдох зүрхний хэт авиан аппаратыг 10 аймагт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө