Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Г. УГАЛЗЦЭЦЭГ: “ХҮНИЙ НУТАГТ МОНГОЛЫН ДАЛБАА МАНДАХ МӨЧ ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭМГҮЙ САЙХАН”

  Г.Бадамлянхуа 2018-10-12 4946

Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа, жил дараалан аваргалж харийн нутагт Монгол улсын төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн энэ бүсгүйгээр монгол түмэн бахархсаар байна. Угалзцэцэг хэдхэн хоногийн өмнө Бүгд найрамдах энэтхэг улсад болсон ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 дахиа алтан медаль хүртэн эх орныхоо нэрийг дуурсгаж, элгэн түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээгээд байна.  Тэрбээр фитнесээр хичээллэж эхэлснээс нэг жилийн дараа буюу 2014 онд анхныхаа тэмцээнд орж байжээ. Энэ тэмцээн түүнд урам зориг өгч, өнөөдрийн амжилтанд хөтөлсөн тухай хуучиллаа.

Амжилт амархан олдоггүй. Тэсвэр хатуужил, шаргуу хөдөлмөр, няцаж цуцашгүй зорилго, хүч хөдөлмөрийг цогцлоож, бэрхшээл бүрийг даван туулсны эцэст амжилтын үзүүрээс атгадаг. Амархан олдоогүй амжилтанд хүн чин сэтгэлээсээ баярладаг, үнэ хүндтэй ч байдаг хэмээн тэрбээр ярьж байлаа.

Г.Угалзцэцэг 2015 онд болсон Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн аварга болж байсан. Мөн 2016, 2017 онд дараалан аварга болсон юм.  2016, 2017, 2018 онуудад мөн л дараалж Ази тивийн аварга болсон их амжилтын эзэн юм. Эмэгтэй хүн бүү хэл эрэгтэй хүнээс ч гарамгүй амжилтыг олон түмэн өндрөөр үнэлж, түүнд МУГТ хэмээх эрхэм цолыг өгөх нь зүй ёсны хэрэг хэмээн цахим орчноор шуугисаар байгаа юм.

“Зодог тайлахгүй” хэмээн ярих, энэ дайчин бүсгүйг дагаад гэр бүлийн гишүүд нь ч энэ спортод дурласан гэнэ. Түүний охин М. Мойлоо ч мөн тамирчин. Тэд 2 сарын дараа болох гэж байгаа Дэлхийн аваргын тэмцээнд хамтдаа оролцохоор болсон байна. Азийн 3, дэлхийн 3 удаагийн аварга, ОУХМ Г. Угалзцэцэг энэ спортод эргэлт буцалтгүйгээр өөрийгөө зориулна хэмээж байлаа. Хүний нутагт Монголын далбаа мандаж, зүрхэн талдаа гараа тавихад харийн хүмүүс энэ үйлдлийг дагах нь юутай ч зүйрлэмгүй сайхан мэдрэмж хэмээн тэрээр сэтгэл догдлон ярьсан юм.

Холбоотой Зураг

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө