Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

YouTube удахгүй ажиллагаанд орно гэв

  М.Даваадулам 2018-10-17 556

Дэлхий даяарх хэрэглэгчид YouTube сүлжээний ажиллагаа доголдсон хэмээн гомдоллож байна. Google компанид харъяалагдах тус онлайн-видеохостинг Монголын цагаар өнөөдөр өглөөний 09 цагаас ажиллагаагүй болжээ.

Хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 43% видео тоглуулах боломжгүй байна гэсэн гомдол гаргасан бол, 38% тус вэбсайт ажиллахгүй байна, 17% нь өөрийн аккаунт руу орох боломжгүй болжээ хэмээн мэдэгджээ.

Сүлжээний доголдол манай улсад төдийгүй хойд хөрш ОХУ, Испани, Итали, Их Британи, Япон, Герман, Бразил, Австрали, Мексик, Перу, АНУ болон өөр бусад оронд ч бүртгэгдээд байна.

YouTube онлайн-видеохостингийн ажилтнууд аль болох богино хугацаанд доголдлыг арилгахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ тухай твиттертээ жиргэжээ.

“YouTube, YouTube TV болон YouTube Music үйлчилгээнд нэвтрэхэд хүндрэл гарсан талаар бидэнд мэдээлж байгаад баярлалаа. Асуудлыг шийдвэрлэхээр бид ажиллаж байна. Доголдлыг арилгасан даруй бид эргэн мэдээлэх болно. Та бүхэнд учруулсан хүндрэл чирэгдэлд хүлцэл эрж байна, бид танд мэдээлэх болно” гэжээ.

YouTube нь 2005 онд байгуулагдсан видеохостингийн компани. Видео хадгалах, хүргэх, тоглуулах үйлчилгээ үзүүлдэг. Тус сүлжээний хэрэглэгчид видео бичлэг оруулж, үзэж, коммент үлдээж болдог. 2006 онд YouTube – ийг Америкийн Google компани худалдан авсан. Google 2015 оноос Alphabet холдингийн бүрэлдэхүүнд багтаж байгаа билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө