Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Канад улс марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь улс болов

  М.Даваадулам 2018-10-17 826

Канад улс марихуан хэрэглэхийг хуулиараа зөвшөөрлөө. Ингэснээр марихуаны хэрэглээг хуулиараа зөвшөөрч байгаа дэлхийн хоёр дахь, “Их 7” бүлгийн анхны улс болж байна. Шинэ хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр, өнөөдрөөс тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдэд эмчилгээний зориулалтаар тогтоосон хэмжээний дагуу мансууруулах төрлийн тус бодисыг худалдаалж эхэлжээ. Энэ төрлийн худалдааг зохицуулах хангалттай хууль эрхзүйн үндэс бүрдээгүй, хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллах зохицуулалт хангалттай биш байна гэж энэ санаачилгыг эсэргүүцэгчид болгоомжилж байсан юм.

Өнөөдрийг хүртэл Уругвай улс цор ганцаар марихуаныг эмчилгээний зориулалтаар ашиглахыг хуулиараа зөвшөөрөөд байжээ. Латин Америкийн улс 2013 онд холбогдох хуультай болсон байна.

Канад улсын хувьд 18 нас хүрсэн иргэн марихуан худалдан авч, худалдаж, хадгалж, бүр гэртээ тарьж ургуулж болно. Гэхдээ тодорхой хязгаарлалтууд хуулиар тогтоосон байна. 30 грамм хүртэлх хэмжээгээр хадгалж болно, гэртээ дөрвөөс илүүгүй каннабис ургамал тарьж ургуулж болно гэж заажээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, холбогдох хуулийн төслийг Канадын Сенатын танхимын 52 гишүүн дэмжиж, 29 гишүүн эсрэг санал өгсөн байна. Мансуурсан үед жолоо барих үед хэрхэн ял шийтгэл оногдуулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх зэрэг хуулийн зохицуулалт үгүй зэргээр хуулийн төслийг эсэргүүцэгчид шүүмжилж байна.

Харин хэрэглээг хуульчилснаар далд, хууль бус наймаатай тэмцэнэ гэж дэмжигчид тайлбарлаж байгаа юм. Канад улсын хувьд марихуаны хамгийн өндөр хэрэглээтэй улс оронд тооцогддог. Ялангуяа залуучуудын дунд марихуаны хэрэглээ өндөр байна. 2017 онд Канадчууд тус төрлийн мансууруулах бодис худалдан авахад 4.6 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Канадын хамгийн зүүн хэсэгт байрлах Ньюфаундлэнд мужийн дэлгүүрүүд хамгийн анхлан шөнө дунд болонгуут марихуан худалдаалж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын хэд хэдэн муж, ХБНГУ, Итали болон Нидерландад каннабисийг эмчилгээний зориулалтаар ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг.

Харин Уругвай улс хувийн хэрэглээнд марихуан хэрэглэхийг 2013 онд зөвшөөрчээ. Уругвайчууд гэртээ каннабисийн зургаан ургамал тарьж ургуулах эрхтэй байдаг байна.

Марихуаныг нөхөн сэргээх буюу хөгжилдэхийн тулд ашиглахыг Австрали, Бразил, Колумб, Люксембург, Ямайк улс зөвшөөрдөг байна. Гэхдээ эдгээр улсад каннабисийг албан ёсоор худалдаалахыг хориглодог талаар BBC мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө