Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТАЙВАНЬД 37 ЖИЛИЙН ДАРАА ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОМООХОН ОСОЛ ГАРЛАА

  М.Даваадулам 2018-10-22 1413

Тайваньд 37 жилийн дараа галт тэрэгний томоохон осол боллоо. Арлын хойд хэсэгт хурдны галт тэрэг осолдож, 366 хүн зорчиж явснаас 18 хүн нас барж, 170 орчим хүн бэртжээ. Мөн галт тэрэгний доор зорчигчид дарагдан үлдсэн байх магадлалтай гэж орон нутгийн эрх баригчид мэдээлж байна.

 Осол ням гарагт орон нутгийн цагаар 17 цагийн үед нийслэл Тайбэй хотоос 70 км зайд болжээ. Тайбэй-Тайтун чиглэлд зорчиж явсан №6432 дугаарын хурдны галт тэрэгний 8 вагон замаас гарч осолдсон байна.

Тус галт тэрэг ашиглалтад ороод 6 жил болж байсан, техникийн хувьд бүрэн бүтэн, харьцангуй сайн нөхцөл байдалтай байсан гэж Тайванийн Төмөр замын газрын дэд дарга Лу Чи Шен мэдэгджээ.

Одоогоор ослын шалтгаан нөхцлийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Гэрчүүдийн хэлснээр хүчтэй чимээ сонсогдож, дараагаар нь оч авалцан, утаа суунагласан байна.

Аврах ажиллагаанд гал сөнөөгчид, эмч мэргэжилтнүүд, зэвсэгт хүчний 120 гаруй алба хаагч нэгджээ.

Мөн ойролцоо явсан хүмүүс галт тэрэгний цонхыг хагалж, өнхөрсөн вагоноос зорчигчдыг гаргах ажиллагаанд нэгдсэн байна.

Осол 17 цагт болсон, харин галт тэрэгнээс зорчигчдыг аврах ажиллагаа 20 цагийн үед үргэлжилж байсан талаар France Press агентлаг мэдэээлсэн юм.

Нас барсан зорчигчид дунд АНУ-ын нэг иргэн байсан гэх мэдээлэл ч байна.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь “эмгэнэлт үйл явдал тохиолоо” гэж твиттертээ жиргэж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн байна.

Тайванийн төмөр замын сүлжээ ихэд хөгжсөн, хоногтоо нэг сая хүн төмөр замаар зорчдог гэсэн тооцоо судалгаа байдаг байна.

Ослын шалтгааныг тогтоохоор даатгалын удирдлагын газар ажиллаж байна. Одоогоор осол гарах үед галт тэрэг ямар хурдтай явж байсан, машинистын биеийн байдал хэрхэн байсан талаарх мэдээллийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Puyuma загварын галт тэрэг цагт 150 км хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна.

Галт тэрэг 8 вагонтой байсан бөгөөд 3-5-р вагон буюу 6 вагон замаас гарч, осолджээ. 4 болон 5-р вагон ихэд эвдэрч, эдгээр вагоны зорчигчид хүнд бэртэл авсан байна.

Тайванийн The Puyuma Express хурдны галт тэрэг 2013 оны 2-р  6-ны өдөр Хятадын шинэ жилийн баяраар анх үйлчилгээнд зорчиж эхэлжээ. Хуайлэнь болон Тайбэй хооронд өмнө 3 цаг зорчдог байсан бол тус галт тэрэг үйлчилгээнд нэвтэрснээр зорчих хугацааг 2 цаг болгон танасан байна. Тайдун галт тэрэгний өртөө 2014 онд ашиглалтад орсон байна. Тайванийн Шулинь-Тайдун хооронд галт тэрэг ням гараг бүр 15:09 минутад зорчдог байжээ.

Puyuma гэдэг нь “хамтдаа”, “нэгдсэн” гэсэн утгатай юм байна. Пуюума нь Тайванийн зүүн нутгийн хүмүүсийн төрөлх хэл юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө