Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МЭРГЭЖЛИЙН БУС ГОО САЙХАНЧ ЭМЧИЛГЭЭНИЙ ГОО САЙХНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОХ “FILLER”-ИЙГ ТАРЬЖ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООСОН БАЙНА

  С.Золбоо 2018-10-23 1408

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н.А нарын ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” Facebook цахим хаягтай Aurora Beauty Clinic гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийлээ. 


“Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байна.

 
Шалгалтаар эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эмнэлэгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосон байна.

  Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс , РRP / цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

Иймд ард иргэд Facebook зараар явагдаж байгаа гоо сайхны ихсийн тариа, ботокс , РRP / цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг үйлчилгээг хийж зар сурталчилгааны дагуу үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө