Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ-ЫН ЗАВСРЫН СОНГУУЛИЙГ “ТҮҮХЭН” ГЭЖ НЭРЛЭЖ БАЙНА

  Б.Оюун 2018-11-07 175

АНУ-д мягмар гарагт завсрын сонгууль явагдаж, өнөөдөр сонгуулийн дүн байдал тодорхой болно.

Завсрын сонгуулиар АНУ-ын конгресс дахь төлөөлөгчийн танхимын 435 гишүүнийг сонгохоос гадна сенатын танхимын 3/1 буюу сенатын 100 гишүүнээс 35-ыг нь сонгох учиртай байжээ.

Мөн энэ удаагийн завсрын сонгуулиар Америкийн 39 мужийн амбан захирагч, орон нутгийн хууль тогтоох байгууллагын нийтдээ 6073 гишүүнийг давхар сонгох учиртай юм.

АНУ-ын завсрын сонгуулийн урьдчилсан дүн байдлын талаарх мэдээллийг дараах хүснэгтээр харуулъя.

 

АМЕРИКЧУУД ХЭРХЭН САНАЛАА ӨГСӨН БЭ?

АНУ-д явагдсан завсрын сонгуульд энэ улсын сонгуулийн насны 100 сая гаруй иргэн оролцох урьдчилсан мэдээлэл байсан. Тэгвэл сонгуулиас урьтаж нийтдээ 39 сая иргэн урьдчилсан байдлаар саналаа өгсөн байна.

Энэ удаагийн завсрын сонгуульд Америкчууд ихэд идэвхтэй оролцсон байна. CNN агентлагаас явуулсан сонгуулийн ажиглалт, экзит-поллын дүнгээр Америкчуудын саналаа хэрхэн өгсөн байдлыг дараах байдлаар хуваан үзүүлж байна.

  • Мягмар гарагт саналаа өгөхөөр ирсэн Америкчуудын 39% нь улсынхаа төрийн тэргүүн Дональд Трампын явуулж байгаа бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэхийн тулд сонгуульд оролцжээ
  • Сонгогчдын 26% нь Цагаан ордны тэргүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн санал хураалтад оролцсон гэнэ
  • Санал асуулгад оролцсон иргэдийн 33% нь тэдний сонгуульд оролцсон шалтгаанд ерөнхийлөгч Трамп огтхон ч хамааралтай байгаагүй, тэд улс орноо цаашид ямар бодлого чиглэлээр явж, конгресс хэрхэн ажиллахыг тодорхойлохын тулд л саналаа өгсөн гэнэ
  • CNN-нээс явуулсан санал асуулгын явцад тодорхой болсон нь иргэд сонгогчдын бараг 56% нь улс орон нь гадаад болон дотоод бодлогын хувьд буруу чиглэлд явж байна гэж үзсэн бол үлдсэн 41% нь энэ үзэл бодолтой санал нэгдэхгүй байна.

 

ДОНАЛЬД ТРАМП ЗАВСРЫН СОНГУУЛИЙГ ЦАГААН ОРДОНД ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙНХӨӨ ДУНД АЖИГЛАЖ БАЙЖЭЭ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улс төрийн чухал, шийдвэрлэх үйл явцыг гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар Цагаан ордноос ажиглажээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсын мэдээлснээр ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай завсрын сонгуулийг Цагаан ордонд гэр бүл, ойр дотны найз нөхдийнхөө хамтаар телевизийн шууд эфирээр хүлээн авч, ажиглаж байсан байна.

Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай Мелания нарын хувьд тэд завсрын сонгуульд урьдчилсан байдлаар хэдэн долоо хоногийн өмнө саналаа түрүүлж өгсөн. Ерөнхийлөгч Трамп энэ удаагийн завсрын сонгуульд маш өндөр ач холбогдол өгч, БНН-ын нөхдөө дэмжихээр улсынхаа томоохон мужуудаар ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас дутуугүйгээр анхаарал тавьж, иргэд сонгогчидтойгоо уулзан, БНН-д итгэл хүлээлгэн дэмжихэд уриалж байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө