Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БИЛЛ ГЕЙТС УСГҮЙГЭЭР АЖИЛЛАХ “ИРЭЭДҮЙН” СУУЛТУУР ТАНИЛЦУУЛАВ

  М.Даваадулам 2018-11-07 402

Тэрбумтан Билл Гейтс технологийн ертөнцөд дахин нэг хувьсал хийлээ. Энэ удаад ухаалаг, “ирээдүйн” гэх тодотголтой, усгүйгээр ажилладаг суултуур танилцууллаа. Урд хөршид болж байгаа хог хаягдал боловсруулах технологийн үзэсгэлэнд ойрын ирээдүйд хэрэгжих төслийн талаар мэдээлсэн юм. Энэ төсөлд дэлхийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс 7 жилийн хугацаа, 200 сая ам.доллар зарцуулжээ. Ус зайлуулах хоолойд залгах шаардлагагүй төдийгүй хүний ялгадсыг бордоо болгох гадагшлуулах давуу талтай гэнэ. Мөн эрүүл мэндийн салбарт жилд зарцуулагдаж байгаа 233 тэрбум ам.долларыг энэхүү шинэ төхөөрөмж хэмнэнэ гэдгийг Америкийн тэрбумтан онцолж байна. 

Microsoft компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс хувьсал авчрах суултуурын төсөлд ихэд нухацтай хандсаныг шинжээчид онцолж байна. Тэрээр олон улсын тэргүүлэх шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Билл болон Мелинда Гейтсийн сан тэдгээр багагүй төлбөр төлжээ.

Калифорнийн технологийн хүрээлэн, Британийн Лафборо их сургууль, Торонтогийн их сургууль болон өөр бусад шинжлэх ухааны хүрээлэн, их сургуулийн эрдэмтэн судлаач, инженерүүд оролцсон байна.

Төхөөрөмжийн тухай танилцуулга видеонд Билл Гейтс өөрөө оролцож, төслөө танилцуулсан байна. Энэ танилцуулга цахим орчинд ихээхэн хандалт авчээ. Харин төхөөрөмжөө танилцуулж, үйлдвэрлэл эхлүүлэх тухай зарлах цэгээр зүгээр ч нэг Хятад улсыг сонгоогүй байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “жорлонгийн хувьсгал” зарлан, эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд урд хөрш 2020 он гэхэд 64,000 нийтийн ариун цэврийн өрөө засварлаж, мөн шинээр байгуулах юм.

Америк суултуурын санааг гаргасан, мөн ерөнхий спонсороор нь ажиллаж байгаа Билл Гейтс өөрийн танилцуулгын үеэр АНУ болон БНХАУ хоорондын харилцаа, эдийн засгийн маргааны асуудлыг хөндөхгүй өнгөрсөнгүй. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бодлогыг шүүмжлээд, хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаа цаашид тогтвортой байна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

“Ирээдүйн” суултуурын төсөл одоогоор концепт загварын хэлбэртэй байгаа. Гэхдээ удахгүй өргөн үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэж Билл Гейтс мэдэгдлээ. Ойролцоогоор шинэ төхөөрөмж 500 ам.долларын үнэтэй. Эхний ээлжинд олон өрөөтэй орон сууц, дунд сургууль, олон нийтийн байгууллагад байрлуулах юм байна. Туршилтын хугацаа дууссаны дараа хувь хүмүүс ч энэ төхөөрөмжийг ихээр худалдан авч эхэлнэ гэж төслийг санаачлагч үзэж байна.

Image result for Sanitation showcase

Өнгөрсөн зууны сүүлчээр Microsoft компанийн компьютерыг “шууран” худалдан авч байсантай адил одоо харин шинэ суултуурыг хүмүүс “шууран” худалдан авна гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр 1970-аад оны сүүлчээр өрнөсөн техникийн хувьсал одоо давтагдана. Гэрийн эзэгтэй нар хойш суухгүй гэж Гейтс хэллээ. Түүний үзэж байгаагаар 2030 он гэхэд ухаалаг суултуурын зах зээл 6 тэрбум ам.доллар давах гэнэ.

“Ялгадастай шилэн сав”

Билл Гейтсийн танилцуулсан “ирээдүйн” суултуурыг хүний ялгадастай шилэн савтай зүйрлэж байна. Суултуур нь хүний шингэн болон өтгөн ялгадсыг ангилж, улмаар химийн элементийн тусламжтай боловсруулах юм байна. Ингэснээр суултуур эргээд цэвэр ус болон хоргүй бордоо ялгаруулна.

ДЭМБ-ын судалгаагаар, өнөөдрийн байдлаар дэлхийн 2.3 тэрбум иргэн буюу 7 хүн тутмын 2 нь ариун цэврийн стандарт хангасан жорлонгүй байна гэдгийг Билл Гейтс тэмдэглэлээ.

Энэ нь цаашлаад ходоод гэдэсний болон бусад халдварт өвчин тархах үндсэн шалтгаан болж болдог, эдгээр халдварт өвчин жилдээ олон зуун мянган хүний аминд хүрч байна гэдгийг Америкийн тэрбумтан тэмдэглэсэн. Үүнийгээ ч батлахын тулд баримт болгон хүний ялгадастай жижиг хэмжээтэй шилэн сав авчирсан юм.

Түүний хэлснээр энэ саванд ротавирусын 200 их наяд гаруй эд эс, 20 тэрбум халдварт бактери, янз бүрийн шимэгч хорхойн 100 гаруй мянган эд эс агуулагдаж байгаа юм.

Ямар ашигтай вэ?

Image result for Poop in hand, Bill Gates calls for toilet revolution

Билл Гейтс хувьсал хийх шинэ төсөл хэрэгжүүлснээр, юунд хүрэхийг зорьж байна вэ? Түүний хувьд хөгжил бурай орнуудын ард иргэдийн эрүүл мэндэд анхаарал тавих эхний зорилго. Мөн өсөн нэмэгдэж байгаа дэлхийн хямрал нь эх дэлхийн нөөцийн төлөөх тэмцлийг нэмэгдүүлж, эрчим хүчний өөр эх үүсвэрийн эрэлд дэлхийн иргэдийг хөтөлнө. Тиймээс байгаль дэлхийд бохирдуулж байгаа хүний ялгадсыг эсрэгээр ашиг тустай бордоо болгох нь энэ төслийн хоёр дахь гол зорилго юм байна.

НҮБ-ын судалгаагаар, дэлхийн бурай хөгжилтэй улс орны, ариун цэврийн шаардлага хангасан жорлонгүй хоёр тэрбум гаруй иргэн жилд 4 сая тонн шингэн ялгаруулж байна. Энэ нь зарим улс орны газрын тосны жилийн олборлолттой тэнцэж байна. Тиймээс эдгээр нөөцийг боловсруулах ашигтай загварчлал боловсруулах шаардлагатай гэлээ.

Энэ асуудлаар олон улсад олон судалгааны ажил хийгдсэн байдаг байна. Хойд хөршийн судлаачдын тооцооллоор 50,000 хүн амтай хотын хувьд 5.5 мянган тонн ялгадас, 27 сая литр шингэн жилд ялгардаг бөгөөд үүнийг урсгахын тулд 3.65 тэрбум литр цэвэр ус ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, 50,000 хүн амтай хот хоногт 10 сая литр цэвэр усыг суултуурдаа ашигладаг байна. Энэ нь хоногт 1 хүн 200 литр ус ашиглаж байна гэсэн үг юм.

Харин хүний ялгадсанд азот, фосфор, калий зэрэг эрдэс агуулагддаг бөгөөд энэ нь сайтар боловсруулснаар ашигтай үр бордоо болох боломжтой юм байна. Мөн агаар дахь хорт бодисын хэмжээг ялгаруулахын тулд цахилгаан станцын түүхий эд, түлш зэрэгт ч орц болгон ашиглаж болно гэж тогтоожээ.

Эдгээр технологийг Оросын эрдэмтэн судлаачид туршсан бөгөөд “тэг хог хаягдал”, “суултуур бол нөөц” зэрэг схемийн дагуу хоёр камер бүхий суултуур боловсруулж, Сочигийн олимпийн өмнө үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдэд суурилуулан туршжээ.

Мөн ЗХУ-ын 1950-аад онд боловсруулсан сансрын хөлөгт ашиглах суултуурыг өнөөг хир сансрын судалгаа явуулдаг улс гүрнүүд худалдан авдаг гэж хойд хөршийн хэвлэлүүд онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө