Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

  Д.Отгонсүрэн 2018-11-09 206

Нийгмийн даатгалын ерөнхий газраас санаачлан  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг сайжруулах аян”-ыг 6 сарын нэгнээс 11 сарын 1-ны хооронд зохион байгуулсан байна. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг сайжруулж иргэдэд ойртуулах, чанар  хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд Хөдөлмөр магадлалын комисс байгуулж иргэдэд үйлчлэх шинэ танхимыг тохижуулан ашиглалт оруулсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт 8000 гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөр эрхлэх боломжгүй хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмж авдаг. Үүнээс 5000 гаруй иргэд нь Нийгмийн даатгалын сангаас харин үлдсэн иргэд нь халамжийн сангаас тэтгэмж авдаг байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахаар эмнэлэгийн магадлагаа хийлгэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох хурлын өрөө, хүлээлгийн танхим, ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хэлбэрээр засч тохижуулах зэрэг олон ажлыг аяны хүрээнд өрнүүлжээ.

Нийгмийн даатгалын хэлтэс болоод халамжийн сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар иргэдийг нааш цааш нь явуулах асуудал их гардаг. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар хөнгөлөлттэй зорчих болон бусад хөнгөлөлт олгохдоо хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн актыг заавал канондсан хэлбэрээр авдаг байсныг болиулж цахим хэлбэрт шилжүүлсэн нь иргэдэд үүсдэг чирэгдлийг багасгажээ.

Цаашлаад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг сайжруулах олон ажлуудыг ч хийхээр төлөвлөжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө