Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДОНЕЦК, ЛУГАНСКД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ЯВАГДЖЭЭ

  Б.Оюун 2018-11-12 271

Өнгөрсөн амралтын өдөр Украины зүүн хэсэгт, тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан Донецк, Луганск, Донбасс зэрэг мужид орон нутгийн сонгууль болж олон улсын анхаарлыг татлаа. Украины зүүн бүсийн асуудал олон улсын анхаарлыг татсан гол сэдэв, гол шүдний өвчин болсоор олон жилийн нүүрийг үзэж байгаа. Тэгвэл Украины зүүн бүсэд, тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхаглаж Киевийн хяналтаас ангижирсан бүсэд орон нутгийн тэргүүн болоод парламентын гишүүдээ сонгох сонгууль явагдсан байна.

 Украины зүүн бүсэд харьялагдаж байсан ч тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхаглаж, Оросын талд шилжсэн бүс нутагт явагдсан орон нутгийн сонгуулийг Киевийн эрх баригчид, мөн Барууны улс орнууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, энэ нь Минскийн гэрээг шууд зөрчиж, Донбасс дахь өнөөгийн нөхцөл байдлыг хурцатгаж, өдөөн хатгасан үйл явц гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэгвэл Донецк, Луганск, мөн Москвагийн тал ням гарагт явагдсан орон нутгийн сонгуулийг Минскийн олон улсын гэрээ хэлцэлтэй ямар ч холбоогүй, үйл явц гэж үзэж байгаагаа илэрхийлэн, Киевийн эрх баригчид бүс нутгийн улс төрийн үйл явцад зориудаар, санаатайгаар саад тотгор учруулж, тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхаглаж, Украинаас хараат бус нутгийн дотоодын үйл хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөхийг чармайж байгаад эргүүлэн буруутгасан байна.

Луганскийн Бүгд найрамдах улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Леоник Пасечник энэ талаар мэдэгдэхдээ: - Бид чөлөөт, тусгаар улс, тиймээс бид өөрсдийн хууль тогтоомжоор, Луганскийн үндсэн хуулиа баримтлан чөлөөт сонгууль явуулж байна. Бид энэ сонгуулиар Луганскийг тэргүүлэх эрх баригчдаа сонгож байна гэсэн юм.

Image result for Ukraine rebels elect leaders in defiance of West

Тэгвэл Украины гадаад хэргийн яам Луганск, Донбасст явагдсан орон нутгийн сонгуулийг хууль ёсны гэж тооцохгүй гэдгээ мэдэгдэж, энэ бүхнийг Украины зүүн бүсийн нутаг орон ОХУ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаад буруутгажээ. Ийнхүү мэдэгдэхдээ Киевийн тал Донбассын асуудлаар яаралтай ажлын хэсэг хуралдуулж, олон улсын хэмжээнд Минскийн гэрээний дагуу мөн уулзалт зохион байгуулахыг шаардсан байна.

Украины ерөнхийлөгч Пётр Порошенко улсынхаа зүүн бүсийн иргэдэд хандаж, хууль бус сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж, үр дүнг нь хэн ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг сануулж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө