Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2040 ОН ГЭХЭД ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ 10% ӨСНӨ

  М.Даваадулам 2018-11-13 401

2040 он гэхэд газрын тосны эрэлт олон улсын зах зээлд 10% өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг урьдчилан таамаглаж байна. Хоногийн олборлолт хоногт 11.5 сая баррелиэр нэмэгдэж, 106.3 сая баррельд хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн ээлжит тайланд дурьджээ. Ингэхдээ хар алтны зах зээлийн хөгжлийг хөгжиж буй орнууд илүүтэй “нуруундаа үүрнэ” гэж таамаглаж байна. 2030-аад онд дэлхийд газрын тосны хэрэглээгээр Хятад улс Америкийг гүйцэж, дэлхийд тэргүүлэх гэнэ.

 2025 он гэхэд БНХАУ-ын хоногийн газрын тосны хэрэглээ 14.9 сая баррельд хүрэх гэнэ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 15.8 сая баррель байсан юм.

Газрын тосны эрэлтийн өсөлт ерөнхийдөө саарч байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа, уламжлалт түлшээр ажилладаг автомашины хэрэглээ буурсантай холбож байна.

Өнөөдөр дэлхийд газрын тосны хэрэглээгээр АНУ тэргүүлж байна. 2017 оны Америкийн газрын тосны хэрэглээ хоногийн 17.9 сая баррель байсан бол 2030 он гэхэд энэ үзүүлэлт харин ч буурч, 17.8 сая баррель болох гэнэ. 2030 он гэхэд 16.8 сая баррель, 2035 он гэхэд хоногийн 15.6 сая баррель болох нь ээ. Харин 2030-аад онд бага зэргийн өсөлт ажиглагдана гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглажээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг Ойрхи Дорнодын орнуудад, мөн Энэтхэг улсад газрын тосны хэрэглээ зогсолтгүй өснө гэж таамаглаж байна. Эдгээр улс 2040 он гэхэд газрын тосны хэрэглээгээр дэлхийд 3 болон 4-рт жагсах гэнэ. Энэ үед Энэтхэг улсад ачааны автомашины түлшний хэрэглээ хоногийн 2.5 сая баррельд хүрэх гэнэ. Ойрхи Дорнодын орнууд 2030 оноос хойш нефть-химийн түүхий эдийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх гэнэ. Харин Ойрхи Дорнод болон Энэтхэг улсын дараа газрын тосны хэрэглээ Африк тивд үргэлжлүүлэн өсөх гэнэ. 2040 он гэхэд Африкийн орнуудын газрын тосны хэрэглээ буурал тивийн орнуудынхтай дүйх нь ээ.

Харин өндөр хөгжилтэй орнуудад газрын тосны нийт эрэлт ирэх 23 жилийн хугацаанд хоногийн 10 сая баррелиэр танагдах гэнэ.

Саудын Араб улс газрын тосны олборлолтоо танахаа мэдэгдлээ. Мөн газрын тос олборлогч бусад орнуудад хандаж олборлолтоо хоногийн 1 сая баррелиэр танахыг уриаллаа. Эр-Риядын хувьд ирэх 12-р сард газрын тосны олборлолтоо хоногийн хагас сая баррелиар танахад бэлэн гэдгээ зарлалаа. Ирэх 12-р сард Австрийн нийслэл Вена хотноо газрын тос олборлогч орнуудын сайд нарын түвшний болон дээд хэмжээний уулзалт тус тус болно. Тус уулзалтаас өмнө газрын тос үйлдвэрлэгч орнууд олон улсын зах зээлийн нөхцөлд байдалд үнэлэлт дүгнэлт өгч байна. Зах зээлийг тогтвортой барихын тулд эрэлт, нийлүүлэлтийг ч зохицуулна гэж Эр-Рияд мэдэгдлээ.

Ямартай ч, 12-р сар хүртэл газрын тос олборлогчид зах зээлийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Венад болох уулзалтаар цаашдын стратегиэ хэлэлцэхээр болж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө