Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БРИТАНИЙН БРЕКСИТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН САЙД ОГЦОРЧЭЭ

  Б.Оюун 2018-11-16 198

  Их Британийн засгийн газрын гол сайд нь болох Доминик Рааб “Брекситын асуудлаар Лондон-Брюсселийн хооронд хийгдсэн гэрээг сэтгэлдээ сэвгүйгээр бүрэн дүүрэн дэмжиж чадахгүй нь...” гэж мэдэгдэн, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн байна.

 Брекситын асуудал хариуцсан Их Британийн сайд Доминик Рааб ийнхүү албан тушаалаасаа хамгийн сүүлийн мөчид огцорч байгаагаа мэдэгдсэн нь ерөнхий сайд Тереза Мэйн засгийн газарт хүндхэн цохилт болж, ар нуруунд нь хутга дүрсэнтэй адил үйлдэл болжээ.  

Доминик Раабын араас Британийн хөдөлмөрийн сайд Эстер Маквей болон засгийн газрын нөлөө бүхий өөр 3 гишүүн огцрох хүсэлтээ гаргасан байна. Эстер Маквей ерөнхий сайдад огцрох хүсэлтээ хүргүүлэхдээ “харамсалтай нь Брекситын асуудлаарх гэрээ ард түмний бүх нийтийн санал хураалтын үр дүнтэй нийцэхгүй байна” гэсэн тайлбар өгсөн байна.

Image result for Dominic Raab  Тереза Мэй

Ийнхүү Их Британийн сайд нарын танхим эгнээнээсээ гишүүдээ алдаж байгаа ч дээрх эрхмүүд огцрох хүсэлтээ гаргахаас өмнө засгийн газар ЕХ-той байгуулсан Брекситын гэрээг дэмжих шийдвэр гаргаж, Тереза Мэй энэ талаар хэдийнээ албаны мэдэгдэл хийгээд амжсаныг энд тэмдэглэх нь зүйтэй юм.

ЕХ-той байгуулсан гэрээг Их Британийн засгийн газар техникийн түвшинд хэлэлцэн баталж, дэмжсэн шийдвэр гаргажээ. Энэ дагуу танд дээр хэлсэнчлэн лхагва гарагт ерөнхий сайд Тереза Мэй засгийн газрын шуурхай хуралдаан явуулж, пүрэв гарагт гэрээний баримтыг дэмжсэн шийдвэр гаргаж, улмаар ЕХ-нд хандан эцсийн шийдвэрийнхээ талаар албан мэдэгдэл хийсэн юм.

Доминик Рааб энэ бүхний дараа Брекситын асуудал хариуцсан сайдын суудлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэхдээ 2 зүйлийг үндэслэл болгосон байна.

Image result for Dominic Raab Resigns As UK Brexit Minister

  • Гэрээнд тусгагдсан Умард Ирландад тусгайлан эрх олгож, Их Британийн Нэгдсэн вант улсын газар нутгийг бүрэн бүтэн хадгалан үлдэх гэсэн зүйл заалтыг эсэргүүцсэн

  • Мөн ЕХ болон Их Британийн ирээдүйн хилийн заагийг тогтоох асуудал дээр backstop буюу Брекситын хөтөлбөр хэрэгжиж дуусах хугацааны хувьд 2019 он гэж заасан хирнээ “шилжилтийн үйл явц”-д зориулан 21 сарын хугацаа олгож, түүнийгээ тодорхойгүй хугацаагаар сунгах заалтыг нээлттэй оруулсныг эсэргүүцжээ. Ийнхүү хөтөлбөр хэрэгжих хугацааг ил далдаар нээлттэй орхигдуулж байгааг эргэж буцсан шийдвэр гэж харж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн гэрээнд заагдсан зүйл заалт 2020 онд Ирландын хилийн асуудал шийдэгдээгүй хэвээр байвал, Умард Ирланд Брекситын дараа ч ЕХ-ны зах зээлийн хууль журманд хадагдаж, ЕХ-ны хил гаалийн холбоо, нэгдсэн зах зээлийн журмыг дагаж мөрдсөн хэвээр байх нөхцөл үүсч болзошгүй гэдгийг харж, гэрээг эсэргүүцэж байгаа бас нэгэн шалтгаан болсноо Рааб илэрхийлжээ. Түүнчлэн Доминик Рааб Их БРитанийн хувьд ЕХ-той худалдаа, эдийн засгийн харилцааг нэн тэргүүнд тавьж, чухалчлан үзэх шаардлагагүй мэтээр ярьж, үзэл бодлоо илэрхийлж байсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байжээ. Түүний энэ байр суурийг Брекситыг дэмжигчид эрс үгүйсгэн шүүмжилж байсан нь Рааб ийнхүү үзэл бодлоо хамгаалан үлдэж, огцрохоос өөр сонголт үлдээгүй байж болох юм гэж ажиглагчид харж байна. Ямартаа ч сайд огцорсныг үл харгалзан Их Британийн засгийн газар Брекситын асуудлаар хэдийнээ шийдвэрээ гаргаж, энэ дагуух албан мэдэгдлээ ч хэдийнээ хийж амжаад байна.

Лондон-Брюсселийн хооронд байгуулсан гэрээ ёсоор Их Британи 2019 оны 3-р сарын 29 гэхэд ЕХ-ны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч, улмаар энэхүү шилжилтийн үйл явц 21 сарын хугацаанд хэрэгжиж, энэ хооронд талууд бүх хууль эрхийн болоод төсөв мөнгөний асуудлаа нэг мөр шийдэх учиртай юм. ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд Их Британийн тал ЕХ-нд 39 тэрбум фунт стерлингийн нөхөн төлбөр төлөх ёстой. Түүнчлэн хилийн шугамын асуудал дээр Их БРитани ч, ЕХ ч Ирланд болон Умард Ирландын хооронд ямар нэгэн албан ёсны хилийн шугам, хилийн хяналт шалгалт, паспортын шалгалт зэрэг байх учиргүй гэдэгтэй санал нэгдээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө