Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ-БНАСАУ-ЫН ТЭРГҮҮНҮҮД 2019 ОНД УУЛЗАНА

  Б.Оюун 2018-11-16 252

АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит, 2 дахь шатны дээд хэмжээний уулзалт ирэх 2019 оны эхээр болно. Энэ талаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдсэн байна. 

Image result for Pence on Asia-Pacific, North Korea, Rohingya

Майк Пенс ийнхүү мэдэгдэхдээ Вашингтон-Пхеньяны дээд уулзалтын тодорхой тов болоод хаана болох талаар одоогоор талууд эцсийн байдлаар тохироогүй байгаа ч 2 дахь шатны дээд хэмжээний уулзалт хийх нь тодорхой болсныг тэмдэглэн хэлсэн юм. Үзэгч танд энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэн хүргэж байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн мэдэгдсэнээр: АНУ урьдын алдаа мадагаа давтахыг хүсэхгүй байна. Бид өмнө нь ч цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар тодорхой тохиролцоо, яриа хэлэлцээрт хүрч байсан ч эхэлсэн ажлаа дуусгалгүй орхигдуулж байснаас тэдгээр хийгдсэн ажлууд амьдрал дээр замхраад үлдэж байсан тохиолдлууд, сургамж бидэнд байна. Тиймээс бид энэ удаад эхлүүлснээ дуусгавар болгож, тодорхой үр дүнд хүрч, ажлаа дуустал хийх зорилгоор эхлүүлсэн яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг хичээн чармайж байна гэжээ.

Пенс Америк-Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын 2 дахь дээд хэмжээний уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ өнгөрсөн 6-р сард Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн үр дүнд талууд аль аль нь сэтгэл хангалуун үлдэж байсныг онцлон хэлээд өнөөдрийн байдлаар хүрээд байгаа амжилт, яриа хэлэлцээрийн явцын үр дүнг цаашид ч орхигдуулалгүй үргэлжлүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэн хэлсэн байна.

Image result for трамп ким чин ын

Мөн түүнчлэн Вашингтоны тал Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интай Солонгосын хойгийн бүс нутгийн асуудал, Вашингтон-Пхеньяны яриа хэлэлцээрийн явц, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож, энэ тал дээр нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлж ярьж, ойлголцоод байгааг ч дурдсан байна. Сөүлийн тал Солонгосын хойгийн асуудал дээр НҮБ-аас гаргасан бүхий л тогтоол шийдвэр, хориг арга хэмжээ зэргийг сахин мөрдөж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч илэрхийлснийг тэмдэглэжээ.

Тэгвэл Мун Жэ Ины энэхүү мэдэгдлийн баталгаа болгон Өмнөд Солонгосын цэргийнхэн олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад Хойд Солонгостой залгаа хилийн бүс дагуух зэвсэггүй бүсэд хийгдэж байгаа ажилтай биечлэн танилцах боломж олгосон байна. Энэ оны 9-р сард болсон Хоёр Солонгосын дээд уулзалтын үеэр Сөүл-Пхеньяны талууд хилийн завсрын бүс дэх хяналтын цэгүүдээ цөөлж, эхний ээлжид хилийн бүс дагуух 10 хяналтын цэгийг буулгахаар тохиролцсон юм. Тэгвэл энэхүү тохиролцоог дагаж мөрдөн, Өмнөд Солонгосын талаас олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг байлцуулан хилийн хамгаалалтын хяналтын цэгийг буулгах ажиллагаа явуулж, энэхүү ажиллагааг хөндлөнгөөс хянах боломж олгосон байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө