Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПХЕНЬЯН БЭЭЖИНТЭЙ ХУДАЛДААГАА НЭМЭГДҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

  М.Даваадулам 2018-11-17 408

 Умард Солонгос улс энэ хавар цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, улмаар олон улсад нээлттэй бодлого явуулж, дотоодын эдийн засгаа хөгжүүлэх зорилтоо олон улсад танилцуулсан. Ингэснээр БНСУ болон АНУ-тай дээд хэмжээний уулзалт, хэлэлцээр явуулаад байгаа.

Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, цөмийн зэвсгийн үйлдвэрээ буулгаж эхлээд байгааг Пхеньян өөрөө мэдээлсэн. Тэгвэл Пхеньян одоо Бээжинтэй худалдаа, эдийн засгийн харилцаагаа тэлэх хүсэлтэй байна. Хятад улстай залгаа байрлах Синыйжу хотод бүтээн байгуулалтын ажил эхлүүлжээ.

БНАСАУ-ын Синыйжу хот нь 350,000 хүн амтай. Тус хотын дэд бүтцийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг архитекторууд гаргасан байна. Энэ төлөвлөгөөтэй удирдагч Ким Жон Ун танилцаж, хотын бүтээн байгуулалтын макетийг ч сайшаажээ. БНАСАУ анх тус хотыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргах үүрэг буулгахдаа орчин цагийн олон улсын өндөр стандартад нийцсэн байхыг шаардсан байна. Синыйжу хотын төвд өндөр барилгуудаас бүрдсэн орон сууцны хороолол, мөн кино театр, спортын байгууламж, зочид буудал, худалдааны төв, номын сан зэрэг дэд бүтэц цогцлоохыг үүрэг болгосон байна. Мөн хотын нисэх буудал болон галт тэрэгний зогсоолыг ч шинэчлэх юм байна.

Синыйжу хотын хүн ам 350,000. Хот Амноккан мөрний эрэг дээр байрладаг. Харин тус мөрөн нь БНАСАУ болон БНХАУ-ыг заагладаг байна. Синыйжу хотоос Хятад улсын газар нутагт хүрэхийн тулд Хятад-Солонгосын найрамдлын гүүрийг давахад л хангалттай юм байна.

2002 онд БНАСАУ-д зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлэх зорилгоор туршилтын журмаар Синыйжуд засаг захиргааны тусгай бүс нутаг байгуулжээ. Өнөөдөр тус хотод дотооддоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн байгууллагууд бий.

Синыйжу хотоор БНХАУ болон БНАСАУ хоорондын худалдаа тээврийн гол зангилаа дайрдаг. Ачааны машинаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэн гаргадаг байна.

БНАСАУ тус хотыг хөгжүүлэх өргөн хүрээний төлөвлөгөө гаргаж, дэд бүтцийг нь шинэчилж, орчин үеийн олон улсын стандартад хүргэхийг зорьж байгаа нь Умард Солонгос улс  БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг ихээхэн тэлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагийн илрэл гэж шинжээчид харж байна.

БНАСАУ экспортын хэмжээгээр дэлхийд 126-рт жагсдаг. 2016 оны үзүүлэлтээр Умард Солонгос улс 2.64 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Хамгийн том, гол худалдан авагч улс нь БНХАУ. Пхеньян Бээжин рүү 2016 оны байдлаар 2.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь Умард Солонгосын нийт экспортын 99%-ийг бүрдүүлж байгаа юм. Харин эргээд Хятад улсаас 2.84 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь нийт импортынх нь 90%-ийг эзэлж байна.

БНХАУ-ын хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол, хоригийн хүрээнд Умард Солонгостой худалдаа эрхэлдэг. Тэгвэл сүүлийн үед Бээжин энэ хоригийг зөрчиж байгааг Америкийн шинжээчид харин тэмдэглэж байна.

Image result for ПХЕНЬЯН БЭЭЖИн

Умард Солонгос улс цөмийн зэвсгээс бүрэн татгалзах хүртэл, аль болох дээд хэмжээний дарамт шахалтыг Пхеньянд үзүүлнэ гэсэн үүрэг амлалтыг Бээжин хүлээсэн. Гэвч үүнийг үл харгалзан Хятад улс Умард Солонгосын эсрэг хоригийн дэглэмээ зөөлрүүлээд байгаа талаар Америк-Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын хамтарсан комиссийн мэргэжилтнүүд дүгнэжээ.

2017 оны туршид БНХАУ олон улсын хоригийг чандлан даган мөрдөж байсан. Харин одоо Хятадын эрх баригчид Умард Солонгостой эрхлэх хууль бус худалдаа, хууль бус харилцаа холбоог “нүдээ аниад” өнгөрөөж байна гэж дүгнэлээ. Тодруулбал, Хятадын зүүн хойд бүс нутагт ажил эрхлэх Умард Солонгосын хар ажилчдын тоо эрс нэмэгджээ. Агаарын тээвэр, тэр дундаа аялагч жуулчдын тээвэр нэмэгдсэн байна. Задгай далай тэнгист ч Хятадын хөлөг онгоцнуудаас хориотой бараа бүтээгдэхүүнийг Умард Солонгосын хөлөг онгоцнуудад ачиж байгаа гэнэ.

БНХАУ-ын гол зорилго бол Умард Солонгос улсыг цөмийн зэвсгээс татгалзуулах бус, харин Солонгосын хойгт энхтайван байдал тогтоох, Умард Солонгосын дэглэмийг тогтвортой байлгах юм гэж шинжээчид харж байна. БНАСАУ-ын АНУ болон БНСУ-тай 1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан талаарх тунхаг бичиг байгуулахыг Хятад улс дэмжиж байгаа. Магадгүй Бээжингийн стратегийн зорилго нь Америк – Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын тоог цөөлөх, Солонгосын хойгоос Америк цэргүүдийг гаргах юм гэж Америкийн шинжээчид дүгнэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө