Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“КОЗА НОСТРА” МАФИЙН ТОЛГОЙЛОГЧИЙГ БАРИВЧИЛЛАА

  Б.Оюун 2018-12-05 600

Италийн хууль хүчний байгууллагынхан өргөн хүрээний тусгай ажиллагаа явуулж, Сицилийн “Коза Ностра” мафийн бүлэглэлийн 45 гишүүнийг баривчилсан байна. Палермо хотноо явуулсан ажиллагааны үеэр Италийн карабинерууд Сицилийн томоохон мафийн бүлэглэлийн толгойлогч болох 80 настай Сеттимо Минеог мөн баривчилжээ. Үнэт эдлэлийн дархан Сеттимог Сицилийн “Коза Ностра” мафийн бүлэглэлийн өмнөх толгойлогч Сальваторе Риинагийн залгамжлагч гэж тооцож байгаа юм.

“Коза Ностра” нь Сицилид 19-р зууны эхээр байгуулагдаж, 20-р зууны эхээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа тэлж, гэмт хэргийн ертөнцөд ноёлох болсон Италийн гэмт хэргийн томоохон бүлэглэл юм. Энэхүү бүлэглэлийн нэр нь сицили хэлнээс Коза Ностра буюу “бидний хэрэг” гэсэн утгатай.

Анх тэртээ 19-р зуунд Сицилийн жүржийн тариалан эрхлэгчдийг дарамталж, газрын эздээс татаас авч, ашиг орлогыг нь булаан дээрмийн үйл ажиллагаа явуулж байсан бүлэглэл улмаар хүрээгээ тэлж гэмт хэргийн ертөнцөд байр сууриа олж, бусдыг дарамтлах, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж, дээрэм тонуул, аллага, хууль бусаар зэр зэвсгийн наймаа эрхлэн бүхэл бүтэн тусгай зохион байгуулалт бүхий бүлэглэл болон өргөжин тэлжээ.

 “Коза Ностра”-гийн шинэ толгойлогч Сеттимо Минео өмнө нь мөн хуулийнханд хэд хэдэн удаа баривчлагдаж байсан юм. Сүүлд явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчлагдахаасаа өмнө Минео 1984 онд прокурор Фальконегийн аминд халдсан хэргээр шүүгдэн 5 жил хоригдож байжээ. Шоронгоос суллагдсаныхаа дараа 2006 онд эргэн баривчлагдаж, 11 жилийн хорих ял сонсч байсан ч удалгүй суллагдсан байна. Минео энэ оны 5-р сард Коза Ностраг тэргүүлснээс хойш сая дахин хуулийнханы гарт орж, баривчлагдсаныг Италийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба Сицилийн мафийн эсрэг өгсөн ээлжит томоохон цохилт, ялалт гэж тооцож байна.

Карабинеры

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө