Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЖОРЖ БУШИЙГ СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

  Б.Оюун 2018-12-06 1855

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо энэ улсын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Бушийг сүүлийн замд нь үдэж, салах ёс хийх ажиллагаа боллоо. Вашингтон хотын Капитолийн гүвээн дээрх сүмд экс ерөнхийлөгчтэй салах ёс хийх ажиллагаа боллоо.

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буш буюу эцэг Буш 11-р сарын 30-нд 95 насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр Техас мужийн Хьюстон хотод байрлах гэртээ амьсгал хураажээ. Жорж Буш Америкийн улс төр дэх нөлөө бүхий улс төрч, чадварлаг удирдагч байжээ. Тэрээр 1981-1989 онуудад ерөнхийлөгч Рональд Рейганы засгийн газарт дэд ерөнхийлөгч, 1989 оноос Цагаан ордны тэргүүнээр сонгогдож, АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч болсон юм. Жорж Буш 1989-1993 оны хооронд Цагаан ордныг 4 жил тэргүүлсэн байна.

Жорж Бушийн шарилыг түүний төрөлх Хьюстон хотоос Америкийн нийслэл рүү ерөнхийлөгчийн онгоцоор авчирч, Капитолийн гүвээн дээрх сүмийн хүндэтгэлийн тавцанд байрлуулжээ. Түүний шарилыг Америкийн төрийн далбаагаар хучиж, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэн тусгай тавцанд байрлуулсан байна.

Бушийг сүүлийн замд нь үдэх ёслол дээр түүний хүү, Америкийн 43 дахь ерөнхийлөгч бага Буш эцгийнхээ шарилын дэргэд үг хэлж, салах ёс хийсэн байна. Капитолийн гүвээн дэх сүмд болсон ёслолд АНУ-ын үе үеийн төрийн тэргүүн нар, засгийн газрын гишүүд, албаны хүмүүс, энгийн ирэд оролцсон байна.

АНУ-ын экс ерөнхийлөгчтэй салах ёс хийхээр Цагаан ордны өнөөгийн тэргүүн Дональд Трамп гэргийн хамт, мөн ерөнхийлөгч асан Жимми Картер, Билл Клинтон, Барак Обама нар гэр бүлийн хамтаар хүрэлцэн иржээ.

Түүнчлэн эцэг Буштай салах ёс хийж, түүний оршуулгын ёслолд оролцохоор түүнтэй нэгэн цагт төрийн их үйл хэргийн төлөө зүтгэж явсан гадны улс орнуудын тэргүүлэгчид, гадаад хэргийн сайд нар бусад хүмүүс байлцжээ. Жорж Буштай салах ёс хийхээр Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльз, Канадын ерөнхий сайд асан Брайан Малруни, Германы Холбооны канцлер Ангела Меркель, телевизийн нэртэй хөтлөгч Опра Уинфри, ерөнхийлөгчийн намтрыг бичигч Жон Мичем, сенатч Аллан Симпсон зэрэг хүмүүс иржээ.

Жорж Буштэй салах ёс хийх ажиллагаан дээр түүний дурсгалыг хүндэтгэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс болон конгрессын танхимын спикер Пол Райан нар үг хэлжээ. Пенс ёслолын үеэр хэлсэн үгэндээ Жорж Бушийг АНУ-ын иргэдийн амьдралыг өөрчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан, чадварлаг удирдагч байсныг нь тэмдэглэн хэлж, Америкийн 41 дэх ерөнхийлөгч даруу төлөв зантай, энгийн мөртөө хүчирхэг нэгэн байсныг нь нэхэн дурсчээ.

АНУ-ын нийслэл хотноо экс ерөнхийлөгчтэй салах ёс хийж, түүнд хүндэтгэл үзүүлсний дараагаар шарилыг нь эргээд Хьюстон руу аваачиж байгаа юм. Энд түүнийг эхнэр Барбарагийнх нь шарилын дэргэд, Техасын Коллеж стейшн дахь ерөнхийлөгчийн номын сангийн дэргэдэх оршуулгын газарт нутаглуулна.

Жорж Буш сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчнөөр шаналж, насан эцэслэх хүртлээ тэргэнцэр дээр суун, архаг бронхит, амьсгалын замын өвчнөөр шаналж байжээ.

Жорж Бушийн насан туршийнх нь үнэнч хань нөхөр нь байсан тэргүүн хатагтай агсан Барбара Буш нөхрөө өнгөрөхөөс 7 сарын өмнө таалал төгссөн юм. Барбара Бушийг түүний 1953 онд 3 настайдаа өвчний учраас таалал төгссөн охин Робиных нь дэргэд оршуулсан байна. Тэгвэл Америкийн 41 дэх ерөнхийлөгчийг түүний эхнэр, охиных нь шарилын дэргэд мөн нутаглуулах юм.

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буштэй салах ёс хийж, сүүлийн замд нь үдсэн 12-р сарын 5-ны өдрийг Америк даяар бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлаж, төрийн байгууллагууд дээрх туг далбаагаа бөхийлгөн хүндэтгэл үзүүлжээ.

Ерөнхийлөгчийг төрийн их ёслол хүндэтгэл үйлдэн, ёслолын буудлага, хүндэт харуул жагсаан сүүлийн замд нь үджээ.

Image result for Watch: Trump snubs Clintons at George H.W. Bush funeral

Image result for Watch: Trump snubs Clintons at George H.W. Bush funeral

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө