Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АМЕРИКИЙН ХОЁР ЦЭРГИЙН ОНГОЦ НОМХОН ДАЛАЙН УСНАА УНАЖЭЭ

  Б.Оюун 2018-12-06 514

Америкийн тэнгисийн цэргийн хүчний хоёр цэргийн онгоц Номхон далайн уснаа унажээ. Энэ явдал Японы эргээс зүүн зүгт, цэргийн онгоцнуудыг агаарт түлшээр цэнэглэх үеэр болсон байна. Агаарт түлш цэнэглэх үед онгоцнууд удирдлагаа алдсанаас KC-130 цэнэглэгч онгоц болоод F/A-18 цэргийн сөнөөгч онгоц хоёул Японы эргээс 100-аад км-ийн зайтай газарт, Номхон далайн уснаа унажээ. 

 Америкийн тэнгисийн цэргийн хүчний хоёр цэргийн онгоцонд нийтдээ 7 хүн явсан гэж тооцож байгаа юм. Тэднээс нэг хүнийг амьд мэнд аварч чадсан талаар Америкийн тэнгисийн цэргийн эх сурвалж мэдээлснийг ВВС дамжуулсан байна. Далайн уснаас аврагдсан цэргийн алба хаагчийг Японы өмнөд хэсэгт байрлах Ивакуни дахь Америкийн тэнгисийн цэргийн бааз руу хүргэж, тэнд эмнэлгийн тусламж үзүүлж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж байна. Сүүлд түүнээс болсон хэрэг явдлын талаар мэдүүлэг авах юм.

Тэгвэл энэ хооронд Номхон далайн уснаа Америкийн цэргийн онгоцнуудад байсан бусад багийн 6 гишүүнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Ажиллагааг Америкийн тэнгисийн цэргийн хүчний агаарын хүчний онгоцнууд явуулж байгаа юм.

Дээрх хэрэг явдал Японы эргээс 200-аад миль буюу ойролцоогоор 322 км-ийн зайтай газарт, задгай тэнгисийн уснаа болжээ. Тэнгисийн хүчний албан ёсны твиттер хуудсан дээр тавьсан мэдээллээр золгүй явдал орон нутгийн цагаар шөнийн 02 цагийн алдад болжээ. Америкийн тэнгисийн цэргийн хүчин болсон хэрэг явдлын дагуу мөрдөн шалгах ажил явуулж, осол болсон шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

Тэгвэл Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх явдлын талаар мэдээлэхдээ цэргийн онгоцнууд агаарт хоорондоо мөргөлдсөнөөс осолдсон гэж байгаа юм. Гэхдээ одоогоор энэ мэдээллийг албаны эх сурвалжууд батлаагүй байна. Агаарт онгоц түлшээр цэнэглэх үйл явц нь маш хүнд, мэргэжлийн дадал туршлага шаардсан ажиллагаанд тооцогддог юм.

Америкийн тэнгисийн цэргийн хүчний албаны хүний мэдээлснээр цэргийн онгоцнууд Японы Ивакуни дахь агаарын цэргийн баазаас хөөрч, урьдчилан төлөвлөсөн сургуулилтын нислэг үйлдэж байжээ.

Золгүй явдал болох үед Номхон далайн бүсэд цаг агаарын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээлэл байхгүй байгаа ч Токио дахь ВВС-ийн сэтгүүлчийн мэдээлж байгаагаар онгоцнууд осолдох үеэр шөнө харанхуй байснаас гадна үүлэрхэг, бороотой байсан гэнэ.

KC-130 цэнэглэгч онгоцнь цэргийн ачааны зориулалт бүхий С-130 “Геркулес” загварын онгоцыг түлш тээвэрлэх зориулалтаар өөрчилж, агаарт бусад онгоцыг түлшээр хангахад ашигладаг онгоц юм. Харин Mc Donnell Douglas F/A-18 цэргийн сөнөөгч онгоцны хувьд Америкийн тэнгисийн цэргийн хүчинд ихэд түгээмэл ашигладаг цэргийн онгоц юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө