Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КАПИТОЛИЙН ГҮВЭЭН ДЭЭР ШИНЭ ЖИЛИЙН СҮЛД МОДОО АСААЛАА

  Б.Оюун 2018-12-07 302

АНУ-ын нийслэл Вашингтон хот, хотын гол зүрх нь болсон Капитолийн гүвээн дээр ирэх зул сар, шинэ жилийн баярын гол билэг тэмдэг болсон сүлд модны гэрлэн чимэглэлийг асаах ёслол боллоо.

Америкийн гол сүлд модыг АНУ-ын конгрессын танхимын спикер Пол Райан ёслол хүндэтгэлтэйгээр асааж, удахгүй болох зул сар, шинэ жилийн баярын цаг тооллыг эхлүүлжээ. Түүнд сүлд модны гэрлэн чимэглэлийг асаахад Орегон мужийн Хиллсборогоос ирсэн Брижит Харрингтон тусалсан байна.

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Капитолийн гүвээн дээр сүндэрлэн боссон шинэ жилийн сүлд модыг Орегон мужийн Вилламетт дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойн бүсээс зориулан авчирсан юм. Капитолийн ордны баруун хэсэгт сүндэрлэсэн гацуур нь 80 фут буюу ойролцоогоор 24 метрийн өндөртэй, 450 кг жинтэй гэнэ. Энэхүү модыг Америкийн баруун хэсгийн Орегон мужаас зүүн талд байрлах Вашингтон хотноо авчрах гэж бараг 5 мянган км зам туулан, улсынхаа нутгийг хөндлөн гулд туулан авчирчээ. Гацуурыг тусгай ачааны машинд ачин авчирсан байна.

Капитолийн ордны өмнө сүндэрлэдэг зул сар, шинэ жилийн гацуур модыг сонгоход ихээхэн анхаарал тавьдаг юм. Тиймдээ ч энд сүндэрлэх гацуур модыг маш өндөр шалгуураар тусгайлан сонгодог гэнэ. Энэ жилийн модыг Орегон мужийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шилмүүст ойгоос шилж сонгож, хамгийн өндөр, хамгийн саглагар, хамгийн сайхныг нь авчирчээ.

Капитолийн ордны дэргэд, Капитолийн гүвээн дээр зул сар, шинэ жилийн гол сүлд модыг байрлуулан чимэглэх заншил бараг хагас зууны тэртээгээс тогтож, жил бүр ийнхүү сүлд модныхоо гэрлэн чимэглэлийг асаах ёслол үйлддэг байна. Энд тавих гацуурыг зун нь сонгон шилж, 11-р сараас эхлэн тээвэрлэн авчирч, 12-р сард ийнхүү байрлуулдаг юм.

Капитолийн гүвээн дээр байрлуулсан гол сүлд модыг Орегоноос зориулан авчирсан 10 мянган гэрлээр чимэглэжээ. Гол сүлд модны гэрлэн чимэглэлийг асаах ёслолд Вашингтоны иргэд, хүүхэд багачууд оролцсон байна.

Image result for Lights shine on Capitol Christmas Tree

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө