Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Huawei компани үндэсний аюулгүй байдалд заналхийлээгүй гэв

  М.Даваадулам 2018-12-08 1486

Хятадын үүрэн харилцаа холбооны Huawei компани дэлхий дахинд хандаж, аливаа улс орны дотоодын үндэсний аюулгүй байдалд заналхийлээгүй гэж мэдэгдлээ. Хятадын үйлдвэрлэгчдийн төхөөрөмжийг худалдан авахаас АНУ, Япон зэрэг улс орнууд татгалзаад байгаа. Үндэсний аюулгүй байдлыг хангаж, кибер халдлага, тагнан турших ажиллагаанаас сэргийлэхтэй шийдвэрээ холбож байна. Тэгвэл ухаалаг утасны борлуулалтаар Apple болон Samsung компанийн дараагаар дэлхийд 3-рт эрэмбэлэгдэж байгаа Huawei компанийн удирдлагууд албан ёсоор мэдэгдэл хийж, бусад орны үндэсний аюулгүй байдалд халдаагүй гэж мэдэгдлээ.

Еврокомиссийн нэгдсэн тоон зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Андрус Ансип ч мөн Huawei компанийн зүгээс тагнан турших ажиллагаа явуулахвий хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийллээ.

Тус мэдэгдлийн дараа Huawei албан ёсны тайлбар мэдэгдэл хийлээ. Европын комиссар Андрус Ансипийн мэдэгдэлд гүнээ цочирдсон хэмээн Хятадын компанийн удирдлагууд хэлж байна. “Аливаа улс орны аюулгүй байдалд заналхийлж байгаа гэх мэдээллийг бид няцааж байна” гэж мэдэгдлээ. Мөн ямар ч улс орны Засгийн газар Huawei компани хандаж “арын хаалга”-даж байгаагүй гэж мэдэгдлээ.

“Хятадын компаниудын хувьд нэгэн дүрэм бий, тус дүрмийн дагуу тэдгээр нь Хятадын Засгийн газрын нууц албадуудтай хамтран ажиллах ёстой байдаг” гэж Еврокомиссийн нэгдсэн тоон зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Андрус Ансип баасан гарагт Reuters агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн юм. Тиймээс өөрсдийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүндээ тагнан турших ажиллагаанд ашиглах тусгай чип суулгадаг гэжээ.

Huawei компанийн Санхүү эрхэлсэн захирал, тус компанийг үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоуг одоогоос долоо хоногийн өмнө АНУ-ын хүсэлтээр Канадын хуулийн байгууллага баривчилсан мэдээлэл энэ долоо хоногт ил болсон. Ираны эсрэг Америкийн хоригийг зөрчсөн хэргээр хатагтай Мэн Ванжоуг баривчилсан гэхээс өөр мэдээлэл алга байна. Компанийн зүгээс Санхүү эрхэлсэн захирлыг нь баривчилсан мэдээллийг баталсан. БНХАУ ч мөн өөрийн улсын иргэнийг суллахыг шаардаж байна.

Энэ үеэр барууны зарим хэвлэлд Huawei компанийг кибер халдлага үйлдсэнд буруутгаж байгаа гэх мэдээлэл цацагдлаа. Бельгийн “Бельга” мэдээллийн агентлаг өөрийнх нь улсын Засгийн газар Huawei компанийн тоног төхөөрөмж ашиглахыг хориглохоор бэлтгэж байгаа талаар мэдээллээ. Японы Засгийн газар ийм мэдэгдлийг өчигдөр хийсэн. АНУ энэ оны 8-р сард Huawei, ZTE зэрэг Хятадын хэд хэдэн технологийн компанийн төхөөрөмжийг ашиглахыг Засгийн газар болон төрийн байгууллагууддаа хориглосон.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө